Афганистаны уурхайд 10 хүүхэд амиа алджээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Бүс нутаг 2012-12-17Афганистаны зүүн өмнөд хэсэгт орших нэгэн жижиг уурхайд өнөөдөр дэлбэрэлт болсны улмаас арван хүүхэд амиа алдаж, хоёр хүүхэд хүнд бэртжээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар дэлбэрэлт гарсан уурхай Афганистаны Нангархар мужийн Каперар дүүргийн Даулатзей тосгонд байрладаг юм байна. Дэлбэрэлт болох үеэр хохирогчид түлш бэлтгэх зорилготой уурхайн ойролцоо ийнхүү цугласан байсан хэмээн албаныхан тайлбарлажээ. Тэдний ихэнхи нь 9-11 насныхан байсан гэнэ. Дэлбэрэлт болсон шалтгааныг цагдаа нар мөрдөн шалгаж байгаа бөгөөд хүнд гэмтсэн хоёр охиныг одоогоор эмнэлэгт хүргэжээ.Э.АНХТУЯА ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл