Иберийн нисэх компани 4500 ажилтнаа цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Иберийн нисэх компани 4500 ажилтнаа цомхотгоно

Иберийн нисэхийн компани Испанид үүсээд байгаа эдийн засгийн хямралтай холбоотойгоор шинэ бодлого боловсруулж, “British Airways” компанитай нэгдэх шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэртэй холбоотойгоор 4500 ажилтнаа цомхотгохоор болсон байна. Иберийн нисэхийн компани энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 15 хувийн алдагдалтай ажиллажээ. Хэрвээ 2013 оны дунд үе хүртэл ийм байдалтай байвал 650 сая еврогийн алдагдалд орно гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн гурван сард гаргасан алдагдал нь тус компанийн түүхэнд байгаагүй үзүүлэлт болсон аж. 15 мянга гаруй ажилтантай тус компани дампуурахгүй байхын тул “British Airways” компанитай нэгдэхээр болсон бөгөөд Испанийн тал 54 хувийг эзэмшихээр болжээ. “Цаг өнгөрөх бүр бид алдагдал хүлээж байна. Тиймээс бид алдагдал хүлээхгүйн тулд өөр компанитай нэгдэж, зарим ажилтнуудаа цомхотгох хэрэгтэй байсан” гэж Испанийн агаарын замын хяналтын газрын дарга Рафел Санчез Лозано ярьжээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж