
Тухайлбал, “Спортын бэлтгэлийн төв”-ийн дэд дарга болон Захиргаа, санхүүгийн албаны даргаар өмнө нь Үндэсний шигшээ багийн албыг удирдаж байсан Ц.Одонбаяр томилогджээ. Түүнчлэн Биеийн тамир, спортын албаны даргаар өмнө нь БТСГ-ын нийтийн биеийн тамирын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Тунгалаг, Үндэсний шигшээ багийн албаны даргаар БТСУХ-ны Биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга, Монголын оюутны спортын холбооны Гүйцэтгэх захирал, Үндэсний шигшээ багийн ахлах мэргэжилтэн зэрэг албанд ажиллаж байсан Ч.Эрдэнэтуяа томилогдсон байна. Спортын анагаах ухааны албыг Гавьяат эмч Ч.Насанбат үргэлжлүүлэн удирдах бол “Спортын бэлтгэлийн төв”-ийн Эрдэм, шинжилгээ, судалгааны албаны даргын томилгоог хараахан хийгээгүй байгаа ажээ.