ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болов

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болов



ОХУ
Олон улсын байгууллагын 156 дахь гишүүн боллоо. Дэлхийн худалдааны
байгууллагад элссэнээр хэрэглэгчдэд мэдэгдэхүйц ашиг тус гарна гэж тус
улс найдаж байна. Учир нь худалдааны саад тотгорыг арилгаснаар
амьжиргааны өртгийг бууруулах боломжтой болох юм.

Олон
жилийн турш яриа хэлцэл явуулсны эцэст наймдугаар сарын 22-ны лхагва
гаригт ОХУ нь дэлхийн байгууллагын 156 дахь гишүүн боллоо гэж албан
ёсоор зарлагдсан тухай AFP агентлаг мэдээлэв. Яриа хэлэл­­цээр 18 жил
үргэлжилсэн бөгөөд Гүржтэй мөргөлдөөнд орсон 2008 онд хэлэл­цээрийг түр
зогсоож байсан юм. ДХБ-д элссэнээр улс орон нь гадаадын хямд бараагаар
дүүрч орон нутгийн үйлдвэрлэгчдэд хүндрэл үүснэ гэсэн санааг зарим
шинжээчид гаргаж байна.

Нийгмийн салбарт ямар ч төвшний үнэ тарифийг улс тогтоох боломжтой

Харин
Оросын “Интерфакс” агентлаг наймдугаар сарын 23-наас “хямралын эсрэг”
гэх 2009 оноос зарим бараанд тогтоосон татварыг чөлөөлнө гэж сануулав.
Жишээлбэл, суудлын шинэ машины импортын татварыг 30-25 хувиар бууруулна.
ДХБ-д элссэн ч монополийн үйлчилгээний үнийг Засгийн газар зохицуулсаар
байх болно гэнэ. Байгалийн хийн дотоодын аж үйлдвэрлэгчдэд ашигтай
байхаар олон жилийн турш баримталж ирсэн журмыг хэвээр нь үлдээх юм. Хүн
амд худалдах барааны ашиг орлогыг үл тооцон нийгмийн зарим салбарын үнэ
тарифийг улс тодорхой төвшинд тогтоосон хэвээр байх гэнэ.

ДХБ-д элссэнээр хэрэглэгчдэд ашиг тустай

ОХУ-ын
хөдөө аж ахуйн салбарт хүлээх үүрэг нь ДХБ-д нэгдсэн бусад орнуудын
мөрддөг стандартаас өөр. Стандартын шаардлагын дагуу, Орос ДХБ-д
нэгдэхээс өмнөх гурван болон нэгдсэний дараах мөн ийм хугацаанд
худалдааны нөхцлийг зөрчиж буй ерөн­хий дэмжлэгээ бууруулах ёстой.
ОХУ-ын хувьд дэмжлэгийн зөвшөөрөгдсөн төвшин нь есөн тэрбум ам.доллар
байгаа нь ДХБ-ын стандартын журмын зөвшөөрөгдөх төвшнөөс хоёр дахин их
байна. Энэхүү дэмжлэгийг ааж­маар буу­­руулсаар 2018 онд ДХБ-ын
өнөө­гийн стандартын хэмжээнд нийцүүлэх юм. ДХБ-д нэгдсэний хамгийн том
ашиг тус хэрэглэгчдэд мэдрэгдэх ёстой бөгөөд худалдааны саад тотгорыг
арилгаснаар амьжиргааны өртөг буурна. Үүний үр дүнд бэлэн байгаа
импортын бараа, үйлчилгээнээс гадна эх орны бүтээг­дэхүүний нэн ялангуяа
импор­тын эд ангиас бүрэлдсан бараа­ны өөрийн өртөг буурна гэж үзэж
байгаа аж.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж