
Хуульд зааснаар УИХ-ын дэд хорооноос Төсвийн зарлагын дэд хороог цөөнхийн бүлэг удирдах ёстой юм байна. Тиймээс тус дэд хорооны даргад МАН-ын гишүүд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлжээ. Төсвийн зарлагын дэд хорооны хувьд хийх хамгийн нэн тэргүүний ажил нь 2012 оны төсөвт тодотгол хийхтэй холбоотой асуудал багтах аж. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Г.ДАРЬ