![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/28f5cebb614bbcdc/12fca58b747609b5original.jpg)
Нэр дэвшигчийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан юм. Д.Тэрбишдагва нь ХБНГУ-ын Гумбольдтын Их сургуулийг хүнсний технологич мэргэжлээр, мөн Берлин хотын Техник, эдийн засгийн институтад менежментийн чиглэлээр суралцан төгссөн байна. Тэрбээр Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд зэрэг ажил хийж байсныг Ерөнхий сайд танилцууллаа.
Шинэ Засгийн газрыг ажил чиглэлээ мэддэг, эхлэн суралцах шаардлагагүй хүмүүсээр бүрдүүлж буйг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тайлбарлаж байв.
Байнгын хороонос 100 хувийн дэмжлэг авсан Д.Тэрбишдагва гишүүнийг удахгүй УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.