Яармаг, Баянзүрхийн товчооны замын ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Яармаг, Баянзүрхийн товчооны замын ажил эхэллээ

Нийслэлийн автозамын түгжрэлийг багагүй хэмжээгээр бууруулах томоохон замын ажил өнөөдөр эхэллээ. Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэл үргэлжлэх 17.6 км авто замыг “Эсто” компани гүйцэтгэхээр шалгарч, өнөөдөр ажилдаа орсон юм. Энэхүү зам нь хатуу хучилттай, долоон метр өргөнтэй, хоёр урсгалтай байх юм.

Богд уулын арын энэ зам ашиглалтад орсноор Яармаг, Баянзүрхийн товчоог шууд холбож байгаа тул Хан-Уул дүүргийн төдийгүй нийслэлийн автозамын ачаалал багагүй хэмжээгээр буурна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Уг замын ажлыг "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны 22.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих бөгөөд ирэх оны аравдугаар сард хүлээлгэн өгнө.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж