Челси: Голсон юм голд оров

Челси: Голсон юм голд оров

Челси: Голсон юм голд оров

Челси шинэ улирлыг тун эрчтэй эхлүүлсэн. Шинэ дасгалжуулагч Энцо Марескагийн удирдлага дор тэд нэг хэсэг хүснэгтийн аман хүзүүд тэргүүлэгч Ливерпулиэс ердөө хоёр оноо дутуу явсан үе бий. Мэргэжилтнүүд, аналистууд Челсиг аваргын өрсөлдөөнд нэрлэж, түрүүлэх боломжтой гэж байв. Гэвч сүүлийн үед тун тааруу тоглож, Премьер лигт дараалан оноо алдсаар хүснэгтийн тавдугаар байр руу унасан.

Челсигийн хамгаалалт шүүмжлэл дагуулсан. Тоглолт бүрт л гоол алдаж, цоорхой шанага шиг байсан гэхэд хилсдэхгүй. Найдлага тавьж байсан хамгаалагчид нь ч ээлж дараалан бэртэж, зарим нь формоо олохгүй, дасгалжуулагчийн арга барилд таараагүй. Тэгвэл уг асуудлаа шийдэхийн тулд англи хамгаалагч Трево Чалобаг зээлээс эргүүлэн дууджээ.

Үйл явдлыг эргэн сануулбал, улирлын эхэнд Энцо Мареска Чалобаг төлөвлөгөөндөө багтаагаагүй гэдгээ ил тод хэлж, багийнхаа бэлтгэлд ч оролцуулаагүй билээ. Улмаар Трево Чалоба улирлын эхэнд Челсиг орхиж, Кристал Палас руу зээлээр очсон юм.

Төрөлх багтаа эргэн ирсэн Чалоба өнгөрсөн Мягмар гаригт Уолверхемптоны эсрэг гараанд гарч, багаа ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй тоглолтын шилдгээр шалгарчээ. Тэрбээр талбай дээр тоглосон бүх тоглогчдыг хамгаалалтын үзүүлэлтээрээ тэргүүлээд зогсохгүй нэг гоолын дамжуулалт өгч, хоёр гоолын боломж үүсгэсэн аж. Тоглолтын дараа Стемфорт Бридж цэнгэлдэхэд чуулсан Челсигийн дэмжигчид түүнд зориулан баяр хүргэж, алга ташжээ.

Челси өнгөрсөн тойрогто ялалт байгуулсанаар эргэн дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ. Тэд ирэх тойрогт Манчестер Ситигийн талбайд зочлон тоглоно.

Улирлын эхэнд голоод явуулсан хамгаалагч нь эргэн ирж, тус хүргэнэ гэж Энцо Мареска лав бодоогүй биз. Ямартай ч Чалоба найман настайгаасаа хойш үнэнч зүтгэж буй төрөлх багтаа эргэн ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж