Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд.

Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд.

Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд.

Дэлхий нийтээрээ алга ташин хүлээж авсан шар айраг бол цайвар алтлаг өнгөтэй Snow шар айраг. Цасан ширхгийн шар айраг ч гэлцдэг. Нью Иорк, Лондон, Сидней, Парис гээд 30 орчим орны метрополис хотын залуус Snow шар айргийг сонгон таашаахыг хараад Монголд хэзээ орж ирэх бол доо хэмээн бодсоноо нуух юун. Гайхалтай нь манай залуус оруулаад иржээ.

Snow шар айраг бол шар айргийн үйлдвэрлэлд өвөрмөц хонх цохисон бүтээгдэхүүн. Дээд зэргийн  амуу соёолж, цэнгэг усыг зөрөг цэцгээр хандлан хөрөнгөөр исгэж, өвөрмөц жор болох будааны орц нэмж өгснөөр улам зөөлөн уухад нэн таатай дээд зэргийн тансаглал. Тийм л болоод дэлхий даяар амтыг таашааж, чанарыг эрхэмлэдэг 3.0 тэрбум хэрэглэгч Snow шар айргийг амьдралынхаа нэг хэсэг болгожээ. Аль хэдийнээ монголчуудын таашаан хүртдэг Corona, Budweiser, Heineken-ийг борлуулалтаараа тэргүүлж, дэлхийн номер №1 борлуулалттай шар айргаар нэрлэгдээд байгаа Snow шар айраг 30 жилийн түүхтэй, 30 жилийн туршлага, 30 жилийн дэвшил. Хамгийн гол нь шар айргийн ертөнцийг доргиосон snow шар айраг нь Калори багатай хөнгөн шар айраг тул ТАРГАЛУУЛДАГГҮЙ.

Дэлхий даяар 62  үйлдвэртэй China resources Snow breweries компанийн үйлдвэрлэсэн энэхүү Snow шар айраг гарсан даруйдаа Америк болон төв Европын шар айргийн зах зээлд донсолгоо үүсгэж, сүүлийн хагас зуунд байгаагүй зах зээлийн шуурга дэгдээснээрээ алдартай. Snow шар айраг энэ төрлийн уламжлалт бүтээгдэхүүнүүдийн урд гишгэж чадах уу, үгүй юу гэдгийг анхааран ажиглаж байсан шар айраг сонирхон судлагчид, үнэлэлт өгдөг мэргэжлийнхэн жилийн дараа гэхэд гайхалтай тоон үзүүлэлтүүдийг хараад бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн байдаг. Учир нь Snow аль хэдийнээ шар айргийн хаан болсон байлаа. Эх сурвалж: https://www.businessinsider.com/best-selling-beers-in-the-world-2017-4

Budweiser, Skol, Bud light, Heineken, Brahma зэрэг шар айргуудыг ардаа хаяж, хэрэглэгчдийн хамгийн их таашаан хүртдэг бүтээгдэхүүн болcныг онцлон тэмдэглэв. Хамгийн хурдан борлогддог тул үргэлж шинээрээ байдаг. Тиймээс ч Цасан шар айргийг Амжилтын ундаа ч гэлцдэг. Ер бусын цайвар шаргал, зөөлөн алтлаг өнгө нь анхаарал татдаг. Ийм үсрэнгүй амжилтанд хүрсний бас нэг шалтгаан нь энэ шар айраг цээж хорсолтыг үгүй болгодог. Цуйванд дуртай монгол эрчүүдтэй Snow beer хаана ч явсан цуг гэж мэд. Snow шар айраг бол дэлхийн залуусын трэнд, тэдний оргилуун залуу насны илэрхийлэл, метрополис хотын хэрэглэгчдийн моодны амт гэдгийг өдгөө 3.0 тэрбум хүн хүлээн зөвшөөрч байна. Монгол залуус юундаа дутах билээ, дэлхий таашаасан амтыг дэргэдээсээ хүртэх нь ээ..

 

                                            

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зам 2025-01-22 206.248.200.242

Хятадын дотоод зах зээлд борлогдож бгаа бол дэлхийн 1 номерийн борлуулалт гэх үү дээ, гадаадад танигдаагүй пийжүү гэж ойлгоход болно.

Avatar

Нэргүй 2025-01-22 133.106.56.16

хэн ч мэдэхгүй хаа газрын хамгийн хямд пивыг худлаа статистик гаргаж ш****г байна ш д

Avatar

Нэргүй 2025-01-22 103.80.211.32

Үнэхээр сайн гашуун биш, Монгол шар айргууд хадгалах бодисыг хамаагүй их хийсээр байгаад уухаар бөөлжөөд байдаг юм.

Avatar

Цингтао 2025-01-22 202.9.47.58

Хyжао пийжүүө болой

Avatar

Нэргүй 2025-01-22 202.131.234.123

баас шиг юм аа болиоч.. хууль зөрчиж байгаа юмыг нөгөө алдарт цагдаа нь хаагуур өнгөрөөд байнаа

Avatar

d 2025-01-22 66.181.190.164

Ичихгүй худлаа ш*** юмаа? Өөрсдөнтэйгээ адилхан тэнэг юмнууд гэж боддог юм байх даа. Тэгэх тусам энэ х*******н хогийг нь битгий уугаарай. Түүний хажууд Боргио нь хамаагүй дээр.

Avatar

Нэргүй 2025-01-22 202.9.40.227

Snow юм уу Show юм уу? График мэдээлэл дээр нь өөр нэр харагдаад байна. Би хэзээ ч сонсоогүй пиво байна даа.

Avatar

Нэргүй 2025-01-22 122.201.31.48

хөөрхийдөө залуучууд охид хүүхнээ найрахын тулд авч ууцгаах бхдаа тэгээд ядуугаараа үлдэнэ

Avatar

хэхэ 2025-01-22 45.117.35.7

Хэ хэ дэлхийн №1 биш бхаа хятадад л байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж