Кинбозан өвдөг шороодож, Хошорюү С.Бямбасүрэнд түрүүлэх боломж нээгдэв

Кинбозан өвдөг шороодож, Хошорюү С.Бямбасүрэнд түрүүлэх боломж нээгдэв

Кинбозан өвдөг шороодож, Хошорюү С.Бямбасүрэнд түрүүлэх боломж нээгдэв

Мэргэжлийн сүмогийн Хацү башё тун сонирхолтой үргэлжилж байна. Өчигдөр/2025.01.21/ башёгийн арав дахь өдрийн барилдаанууд боллоо. Нэг ч унаагүй, есөн даваатай бөхчүүдийг тэргүүлж байсан Кинбозан комүсүби Абид өвдөг шороодож, энэ оны анхны ялагдлаа амсав. Ингэснээр түүний араас нэхэж байсан бөхчүүдэд гүйцэх сайхан боломж гарч ирсэн.

Дараалан ялагдаж, дэмжигчдээ гонсойлгосон озэки Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр сэкивакэ Дайэйшог давж, долоон даваа, гурван унаатай боллоо. Ийнхүү тэрбээр эргэн түрүү бөхийн ярианд орж ирэв. Хэрэв Хошорюү энэ удаагийн башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх учиртай.

Башёг тэргүүлж буй монгол бөхчүүд өчигдөр учраа таарсан. Чиёошома Г.Мөнхсайхан болон Киришима Б.Лхагвасүрэн нарын барилдаанд Киришима илүүрхэж, долоо дахь даваагаа авав. Харин Чиёошома найман даваа, хоёр унаатай болжээ.

Мэргэжлийн сүмод олон жил тогтвортой барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр Оход унаж, зургаан даваа, дөрвөн унаатай болов. Энэ жил 41 нас хүрэх тэрбээр анх 2008 онд дээд зиндаанд дэвшиж, түүнээс хойш 2019 оны Хацү, 2002 оны Аки башёд тус тус түрүүлсэн түүхтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-22 66.181.187.192

Ийм тэнэг мэдээ бичихээ больчих

Avatar

Н.Адан 2025-01-22 103.212.116.212

Хоошёорюү аварга болбол удахгүй зодог тайлах болно. Оозеки цолтой олон башё барилдсан барилдсан нь өөрт хэрэгтэй байлгүй.

Avatar

Зочин 2025-01-22 202.9.46.40

Кимбозаныг Асашёрю их ааварга сумоч болох замыг нь тавьж өгсөн / Аавыг нь таньдаг байсан ба Казахстанд явж байхдаа Кимбо-г хараад; энэ хүү чинь сайн сумо-ч болно гээд явуулж өгсөн / гэж sumo.ru сайт-д бичсэн байна лээ. Дүүгийнхээ аварга болох замыг хаачихвуу яав харж л байя.

Avatar

Нэргүй 2025-01-22 103.212.162.187

Кимбозан сайн байгаа тул яаран дүгнэлт хийх хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-01-22 124.158.120.50

Ёкозүна болох хэмжээнд барилдах хэрэгтэй байнаа_ дараа нь бас бага цолтой бөхчүүдэд унаад байж болохгүй

Avatar

Нэргүй 2025-01-22 27.123.212.86

Энэ хүү ч авга ах шигээ биш юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж