"Жагсаалын талаар олон нийтэд мэдээлэл өгнө"

Хуучирсан мэдээ: 2025.01.22-нд нийтлэгдсэн

"Жагсаалын талаар олон нийтэд мэдээлэл өгнө"

"Жагсаалын талаар олон нийтэд мэдээлэл өгнө"

Эрх чөлөөний эвсэл намаас "Засгийн газар огцор" нэртэй тайван жагсаалыг нэгдүгээр сарын 11-ны өдрийн 11:00 цагаас эхлэн Д.Сүхбаатарын талбайд  зохион байгуулж буй. Ийнхүү жагсаал арван өдөр үргэлжлэв. Тус намын зүгээс өмнөх болон одоогийн Засгийн газар нийгэмд тулгамдсан утаа, татвар, түгжрэл зэрэг олон асуудлуудыг шийдэж чадахгүй байна гэж үзэж байгаа учир Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа юм. Тэгвэл тус жагсаал өнөөдөр буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Эрх чөлөөний эвсэл намаас жагсаалаа ажил хаялтаар үргэлжлүүлнэ гэж өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн.

Цаашид жагсаалаа хэрхэн үргэлжлүүлэх, жагсаалын үйл явцын талаар тус намаас асуухад хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээлэл өгнө гэлээ.

Тус намынхны зүгээс жагсаалын хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлээд байгаа. Тодруулбал,  "УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.11-т УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эрхтэй. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог хуультай. Тиймээс Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлээд байгаа гэж Эрх чөлөөний эвсэл намын тэргүүн Б.Цацрал хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж