Германы парламентын гишүүд Дарханд айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Германы парламентын гишүүд Дарханд айлчлав

ХБНГУ-ын парламентын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны төлөөлөгч гишүүд зургадугаар сарын 18-нд Дархан хотноо ажиллажээ. Тэдний айлчлалын зорилго Герман-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүдтэй танилцахад чиглэжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХБНГУ-ын парламентын гишүүн, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны дарга Дагмар Верл, Бэрбэл Кофлер, Ратьен Дамерау нар багтжээ. Германы Олон улсын хамтын ажилллагааны нийгэмлэгээс зохион байгуулж буй уг үйл ажиллагаа энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх  гэнэ. ГОУХАН дэлхийн өнцөг булан бүрт ХБНГУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад ХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны яамны бодлогыг хэрэгжүүлж байгаа юм байна. Тиймээс Дархан-Уул аймаг дахь ААН, бизнес эрхлэгчдэд тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд зөвлөлгөө өгч, газар дээр нь танилцаж байгаа  гэнэ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж