
Ерөнхий сайд өнгөрсөн онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ 375 сая рублийн үнэ бүхий 37 сая тун вакцин, ариутгал халдваргүйжүүлэлтийн зориулалттай 22 авто машиныг буцалтгүй тусламжаар авах тохиролцоог хийсэн юм. Энэхүү тусламж нь гурван жилийн хугацаанд манайд ирнэ. Эхний ээлжийн шүлхийн вакциныг өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд хүлээн авсан юм.
А.ЗУЛ