Шүлхийн вакциныг өнөөдөр хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Шүлхийн вакциныг өнөөдөр хүлээн авна

Монгол Улс ОХУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар авч буй малын гоц халдварт шүлхий өвчний вакциныг өнөөдөр Зайсан дахь Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүлээн авах гэж байна.

Ерөнхий сайд өнгөрсөн онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ 375 сая рублийн үнэ бүхий 37 сая тун вакцин, ариутгал халдваргүйжүүлэлтийн зориулалттай 22 авто машиныг буцалтгүй тусламжаар авах тохиролцоог хийсэн юм. Энэхүү тусламж нь гурван жилийн хугацаанд манайд ирнэ. Эхний ээлжийн шүлхийн вакциныг өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд хүлээн авсан юм.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж