Өдгөө дэлхий даяар нийт хоёр тэрбум хүн иодын дутагдалтай амьдарч байна гэсэн судалгаа бий. Дэлхий дахинаа дөрвөн хүн тутмын нэг нь иод дутлын эмгэг, түүнээс үүдэх төрөл бүрийн өвчинд өртөх эрсдэлтэй амьдарч байна гэсэн үг. Хүний бие бялдрын хэвийн өсөлт, уураг тархины хөгжилд онцлох үүрэг гүйцэтгэдэг иодын дутагдал нь далайн гаралтай хоол хүнс бага хэмжээгээр хэрэглэдэг, жишээлбэл, Монгол шиг улс орнуудад түлхүү ажиглагддаг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолсон байдаг. Хүний амьдралын бүхий л үе шатанд илрэх эрсдэл бүхий, бие сульдах, арьс хуурайших, улмаар сэтгэн бодох чадвар муудах, тархины үйл ажиллагаа удаашрах, оюун ухааны хомсдолтой болох, сэтгэхүйн хөгжил хоцрох, биеийн гажиг хөгжил зэрэг хэлбэрээр хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүмүүст илэрдэг, харин жирэмсэн эмэгтэйчүүдэд ураг хэвлийдээ эндэх, дутуу төрөх зэрэг ноцтой үр дагавар дагуулдаг иодын дутагдал нь далай тэнгисээс алслагдмал Ази, Африкийн орнуудад элбэг тохиолддог аж. Гэхдээ биед шаардлагатай иодын хэмжээг хоол хүнснээс авч чадахгүй тохиолдолд хүнсний давсыг иоджуулан хэрэглээнд нэвтрүүлэх замаар хүн төрөлхтнийг иодын дутлаас сэргийлэх арга хэмжээг 1960-аад оноос дэлхий даяар авч эхэлсэн байдаг. Тийм ч учраас өдгөө дэлхийн олон оронд иоджуулсан давсыг хүнсэндээ түгээмэл хэрэглэж буй. Тэгвэл генийн өөрчлөлтгүй гэдгээрээ ялгарч, Монголын зах зээлд танигдсан “Слава” брэнд иоджуулсан давсаар бүтээгдэхүүний нэр төрлөө нэмлээ. Гарал үүсэл нь баталгаатай, эрүүл мэндийн энэхүү бүтээгдэхүүнээр дамжуулан “Грийн Групп” эрүүл Монгол хүний хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.
Өдгөө дэлхийн нийт хүн амын бараг 90 хувь нь иоджуулсан давс хэрэглэдэг хэдий ч ердөө 23 улс оронд нийт хүн амынх нь 90 болон түүнээс дээш хувь нь иоджуулсан давс хэрэглэдэг гэсэн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас (UNICEF) танилцуулаад байна. Тухайлбал, манай өмнөд хөрш БНХАУ-д нийт хүн амын 96.6 хувь нь иоджуулсан давс хэрэглэдэг бол Казахстанд 94.4, харин манай улсад 75.1 хувь нь хэрэглэдэг хэмээн энэхүү судалгаанд дурджээ. Ерөөс 1990-ээд оноос олон улс даяар хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд дэлхий даяар иод дутлын эмгэгийн тохиолдлыг эрс бууруулсан боловч иодын хэрэглээ багатай бүлэг байсаар буй. Иодын хангалтгүй хэрэглээ нь нийт 683 сая хүн ам бүхий дэлхийн 25 улсад онц ноцтой асуудал хэвээр байсаар буй бөгөөд тодруулбал, ялангуяа Зүүн Өмнөд Ази, Африк, зүүн Европын зарим улс орнуудад аюулын харанга дэлдэж байна. Тэрчлэн хүн амын бүлгээр нь ангилж үзвэл, иод дутагдалд өртөж болзошгүй хамгийн эмзэг бүлэгт иоджуулсан давс хэрэглэдэггүй хүмүүс нэгдүгээрт бичигдэж байна.
Товчхондоо, иодын дутал нь хүний бие бялдар, оюун ухааны хөгжилд үлэмж хэмжээний сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хүн төрөлхтний өсөлт, хөгжилд эргэшгүй сөрөг нөлөө үзүүлдэг иодын дутагдал нь өдгөө оюун ухааны хомсдолын хамгийн нийтлэг шалтгаануудын нэгд тооцогдож байна. Тийм ч учраас та гэр бүлээрээ иоджуулсан давсыг өдөр бүр зохистой хэмжээгээр заавал хэрэглээрэй. Гарал үүсэл нь тодорхой, генийн өөрчлөлтгүй “Слава” брэнд.
Nнфографик
Иоджуулсан давс хүнсэндээ хэрэглэж буй өрхийн эзлэх хувь (2021)
Дэлхий дахинд нийт өрхийн 89% нь иоджуулсан давс хүнсэндээ хэрэглэж байна.
29.9 болон түүнээс бага
30.0-49.9
50.0-69.9
70.0-89.9
90.0 болон түүнээс дээш
Мэдээлэлгүй
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан
Холбоотой мэдээ