Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Газрын тосны бүтээгдэхүүний үнийн асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Балданжавын Ариунсанд шатахуун импортлогчид тийм ч дуртай биш. Гэтэл өчигдөр, уржигдраас эхлэн мань хүн шата­хуун импортлогчдын хайрыг татах болов. Харин иргэдийн дургүйцлийг төрүүлсэн нэгэн болоод байна. Учир нь “Ам.долларын ханш чангарсан” гэдэг шалтгаанаар шатахууны үнээ огцом нэмэхийг хүссэн шатахуун импортлогчдын саналыг тэрбээр ажлын хэсгийнхээ хуралдааны үеэр уухайн тас зөвшөөрсөн гэнэ. Тиймээс л манай монополиудын хайртай хүнээр шалгараад буй аж. Гэхдээ түүнийг мэддэг хүмүүс “ Уг нь ажилдаа ингэж хайнга ханддаг хүн биш дээ. Засаг төрийн үймээнээс л боллоо” хэмээн халаглаж сууна. Б.Ариунсан бол Ардчилсан намын дэд сайд нарын нэг.  Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарлаа гээд ард түмний амьдрал хэрхэн доройтохыг харгалзаж үзэлгүй намын эрх ашгийг харж асуудлыг шийднэ гэдэг байж боломгүй зүйл. “Тэртэй тэргүй огцрохоос хойш …” гэж бодож ийм шийдвэр гаргасан бол Б.Ариунсан гэж ямар хүн бэ гэдгийг бэлхнээ нотолчихлоо. Тэр­бээр мон­голчуудыг харалган гэж бодсон уу. “Үнийн өсөлтийн уч­рыг нь олохгүй” гэж санасан уу, шатахууны үнийг огцом нэмэхийг зөвшөөрсөн. Ямартай ч “Юм нэгээр дуусахгүй” гэдгийг мартаж болохгүй шүү, Б.Ариунсан сайд аа.  

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж