Арктикт оросын эрдэмтэд инновацийн туршилт хийж байна. Агаар мандалын үзүүлэлтүүд болон мөсний жинг хэмждэг бие даасан хөвүүр тэмдэгийг “Хойд туйл-39” станцийнхан усанд тавилаа. Цас, мөсний зузаан, агаар мандалын даралт болон температур зэргийн тухай мэдээлэлийг хиймэл дагуулын системээр дамжуулан оросын болон олон улсын мэдээлэлийн санд оруулах болно гэж өндөр өргөрөгийн арктикийн экспедицийн удирдагч Владимир Соколов мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт оросын туйлчид 30 километрийн өндөрт агаар мандалын зондолт хийсэн байна.