
Салбар хариуцсан яамны зүгээс одоог хүртэл энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Гэтэл шатахууны үнэ 260 төгрөгөөр нэмэгдэж байгаа энэхүү үйл явдлыг дагаад таксины үйлчилгээ эрхлэгчид хэдийнэ үнээ нэмж амжээ. Тухайлбал, албан ёсоор такси үйлчилгээ үзүүлдэг зарим байгууллагууд нэг км тутамд 900-1000 төгрөгөөр үйлчилж байгаа бол зарим хувь хүмүүс такси үйлчилгээний нэг км-ын үнээ 700 төгрөг болгоод байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний яам яагаад одоог хүртэл ямар шалтгаанаар, ямар хэмжээгээр шатахууны үнэ нэмснээ албан ёсоор тайлбарлахгүй байна вэ?
Т.Маша