
ТОП-20 индекс 20869.40 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 49.15 нэгжээр буюу 0.24 хувиар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 95.9 тэрбум төгрөг болсон байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2012.01.06-ны өдрийн 01 тоот албан шаардлагын дагуу “Хөх ган” ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоосон байна.