Сонинд өгүүлснээр Хойд Солонгосын пуужин нь АНУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвартай бөгөөд түүнийг радараас нуухад амар ажээ. БНАСАУ—ын пуужингийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг арваннэгдүгээр сард Конгресст хийгдсэн хаалттай хуралдаан дээр сонссон байв. Бүгд найрамдах намын таван конгрессменээс Батлан хамгаалах яамны сайд Леон Панеттад ирүүлсэн асуулгаар уг мэдээлэл ил болжээ.
“Тагнуулын шинэ мэдээнээс үндэслэн бид пуужингийн хамгаалалтын тэргүүлэх чиг хандлагыг өөрчлөх ёстой. Юуны түрүүнд бид нутаг орноо пуужингаас хамгаалах нь чухал” гэсэн конгрессменүүдийн захидлаас Washington Times сонин иш татжээ. Гэхдээ сонин Америкийн хууль тогтоогчдыг айлгасан пуужин ямар оронд хийгдэж буйг захидалд бичээгүй байсан гэж хүлээн зөвшөөрсөн байлаа.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин