Лондонд болсон “Нокиа дэлхийд” үзэсгэлэн яармагт оролцох үеэрээ бүх талаар өөрчлөлт, шинэчлэлт хийснээ мэдрүүлжээ. Нокиа сая сая хүмүүсийг холбогч гүүр болдог, одоо ч үнэлэмжээ алдаагүй чухал ач холбогдолтой, шинэлэг хэвээр байна.
Нокиад найдвар байна уу?
Хамгийн богино бөгөөд энгийн хариулт бол “Тийм”. Дэлхий даяар ухаалаг гар утсыг нийтийн хэрэгцээ болгох үйл явц анхдагч шатандаа л явж байна. Дэлхийн гар утасны зах зээлийн борлуулалтын тавхан хувийг ухаалаг гар утас эзэлж байгаа. Тиймээс ямар ч тоглогч энэ өрсөлдөөнд орох боломж нээлттэй.
Ухаалаг гар утсыг хэрэглээнд оруулахад хараахан бэлэн болоогүй Хятад, Энэтэг, Африк гэх мэт улсууд ч бас бий. Ийм учраас Нокиа дэлхийн хэмжээнд өндөр ач холбогдолтой хэвээр байна. Нокиагийнхан байнга шинийг эрж хайж явдаг бөгөөд тэдгээр орнуудын гар утасны хэрэглээг өөрчилж ухаалаг гар утас руу шинэчилж гар утасны шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж боловсруулна.
Нокиа зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж өөрчлөлт хийсээр байгаа ч ухаалаг гар утасны зах зээлд нэвтрэхэд тэдэнд тулах цэг зайлшгүй хэрэгтэй.
Үүнийг хийх тэдний стратеги бол Микрософт (Виндоус Фон)-ын нягт хамтын ажиллагаа юм.
Тэд хангалттайг бүтээж чадсан уу?
Ухаалаг гар утасны зах зээл өдгөө ч нялх байна гэдгийг өмнө дурдсан. Өнгөц харвал ухаалаг гар утасны зах зээлийг Google, Apple хоёр эзэлсэн гэсэн сэтгэгдэл төрнө. Ийм сэтгэгдэл нэн түрүүнд төрөх болсон нь учиртай. Ухаалаг гар утасны зах зээл хөл дээрээ хараахан тогтоогүй. Энэ салбар хэн бүхэнд нээлттэй байна. Нокиа амжилтанд хүрэх хэд хэдэн түлхүүр байна, дизайн шинэтгэлээ үргэлжлүүлэн сайжруулах, Виндоус Фон үйлдлийнхээ системийг шинэчлэн, бусдаас онцгойрох, мөн АНУ-д брэндээ дахин шинээр төрүүлэх хэрэгтэй.
Эдгээр гурван асуудлыг авч үзье. Нокиа компанийн гар утасны дизайн сонирхол татам. Тэдний дизайны философи үнэхээр хүчтэй бөгөөд энэ долоо хоногт шинээр гаргасан бүтээгдэхүүн, гар утас нь үүний нэгэн баталгаа болно. Мэдээж дизайн гэдэг хэрэглэгчийн худалдан авалтад нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг мөн. Бүтээгдэхүүний загвар, дизайнаараа хэрэглэгчдийг татдаг компаниудын ирээдүй гэрэлтэй байдаг гэдэг нь маргаангүй.
Харин бусдаас ялгарна гэдэг техник хэрэгслийг нь бэлтгэн, гүйцэтгэх системд илгээдэг компаниудын гол асуудал болдог. Танай өрсөлдөгчид адилхан үйлдлийн систем хийх чадвартай бол тэднээс ялгарна гэдэг хэцүү. Тэр ижил байдлаас гарч, өрсөлдөгчөө давна гэдэг амаргүй зорилт. Нокиагийн хувьд загвар дизайнаараа ялгарч чадаж байгаа ч ганц энэ нь хангалттай бус.
Харин дахин шинээр төрж, АНУ зэрэг томоохон зах зээлд орно гэдэг Нокиагийн томоохон сорилт болж болох юм. Дэлхийн өнцөг буланд Нокиагийн брэндүүд бий. Тэдгээр зах зээлд Нокиагийнхан зөөврийн утас борлуулдаг. Гэхдээ ухаалаг утас биш. Хойд Америкт амжилт олох ганцхан боломж нь цоо шинээр гаргаж ирэх ухаалаг гар утас. Үүнээс гадна тэд Микрософт компанитай хамтран ажилладаг. Гэтэл уг компани нь ухаалаг гар утасны төрөлд шилдэг нь байж чаддаггүй. IDC-д ажилладаг мэргэжилтнүүд 2015 он гэхэд Виндоус Фоны зах зээлийн хувьцаа 10 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа.
АНУ-ын зах зээл Нокиаг дутуу үнэлэх магадлал асар их. Гэвч энэ бол алдаа. Нокиа өөрийн гэсэн философи, өрсөлдөх чадвартай. Нокиа болон Микрософтын урд зайлшгүй давах олон сорилт байгаа. Гэхдээ цаг эрт байна. Одоохондоо ухаалаг гар утасны зах зээл залуухан, хэний ч өмнө нээлттэй байна.
“Үндэсний тойм” сэтгүүл