П.Баярцэнгэл Наурызын баярын тусгай бэлэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

П.Баярцэнгэл Наурызын баярын тусгай бэлэгтэй

П.Баярцэнгэл Наурызын баярын тусгай бэлэгтэй

Казах ард түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова, дуучин Ушкын Жамалбеков нар маргааш /2018.03.16/ “Мөрөөдлийн улс” тоглолтоо толилуулах билээ. Улаанбаатар паласын концертын их танхимд болох тус тоглолтод дуучин П.Баярцэнгэл оролцож, ая дуугаа өргөхөөр болсон байна. Тэрбээр энэ удаа Казахстаны алдарт дуучин Төрегали Тереалигийн “Бол жанымда” буюу “Дэргэд минь бай” дууг албан ёсны эрхтэйгээр нь монгол хэл дээр дуулах аж. Түүний хувьд Монголд аж төрж буй казах ахан дүүстээ Наурызын баярыг тохиолдуулан ая дууны мэндчилгээ хүргэхээр болжээ. 

Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова, дуучин Ушкын Жамалбеков нар өнөөдөр “Арман елим-ай” буюу “Мөрөөдлийн улс” тоглолтоо Баян-Өлгийд тоглоод маргааш Улаанбаатарт хүрэлцэн ирэх аж. 

Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова БНХАУ, Голланд, Испани, АНУ, ОХУ-д зохиогдсон томоохон тоглолтоор урилгаар оролцож байсан авьяаслаг уран бүтээлч бөгөөд манай улсад хоёр дахь удаа зочилж байгаа юм байна. 

Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова

 
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж