П.Баярцэнгэл Наурызын баярын тусгай бэлэгтэй | News.MN

П.Баярцэнгэл Наурызын баярын тусгай бэлэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

П.Баярцэнгэл Наурызын баярын тусгай бэлэгтэй

П.Баярцэнгэл Наурызын баярын тусгай бэлэгтэй

Казах ард түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова, дуучин Ушкын Жамалбеков нар маргааш /2018.03.16/ “Мөрөөдлийн улс” тоглолтоо толилуулах билээ. Улаанбаатар паласын концертын их танхимд болох тус тоглолтод дуучин П.Баярцэнгэл оролцож, ая дуугаа өргөхөөр болсон байна. Тэрбээр энэ удаа Казахстаны алдарт дуучин Төрегали Тереалигийн “Бол жанымда” буюу “Дэргэд минь бай” дууг албан ёсны эрхтэйгээр нь монгол хэл дээр дуулах аж. Түүний хувьд Монголд аж төрж буй казах ахан дүүстээ Наурызын баярыг тохиолдуулан ая дууны мэндчилгээ хүргэхээр болжээ. 

Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова, дуучин Ушкын Жамалбеков нар өнөөдөр “Арман елим-ай” буюу “Мөрөөдлийн улс” тоглолтоо Баян-Өлгийд тоглоод маргааш Улаанбаатарт хүрэлцэн ирэх аж. 

Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова БНХАУ, Голланд, Испани, АНУ, ОХУ-д зохиогдсон томоохон тоглолтоор урилгаар оролцож байсан авьяаслаг уран бүтээлч бөгөөд манай улсад хоёр дахь удаа зочилж байгаа юм байна. 

Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова

 

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-15 202.170.72.3

bayartsengel gej teneg bandi, bandiduulaarai.

Avatar

Зочин 2018-03-15 122.201.22.105

Улсаараа л нэг их дуулсан, барилдсан л улс боллоо. Хоёр дуу дуулаад л 3-5 сая төгрөг нэхэх энэ хэдэн марлан, халтар дуучдыг давраахаа больмоор байна.

Avatar

Зочин 2018-03-15 202.9.41.31

Мөрөөдлийн улс гэж юу хэлэх гээд байна вэ. Монгол дахь казахуудыг тусгаар тогтнуулах алсын бодлоор бас мөрөөдлөө хэлж байгаа юмуу. Казахстан улс бол мөрөөдлийн улс биш бодитой тусгаар тогтносон улс. Харин монгол дахь казахууд одоохондоо мөрөөдлийн хэмжээнд байгаа гэж тэд үзэж байна. Санасны чинь гарз.Монголчуудаа сонор сэрэмжтэй байя

Avatar

Зочин 2018-03-15 122.201.22.105

Соноо сэрэмж ярьж байвал мэдлэг боловсролоо л дээшлүүл за.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж