Мөнгөн дэвсгэрт шатаасан цагдаа нарыг ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Мөнгөн дэвсгэрт шатаасан цагдаа нарыг ажлаас нь халжээ

Мөнгөн дэвсгэрт шатаасан цагдаа нарыг ажлаас нь халжээ

Хятадын Гуйжоу мужийн Цытун дүүргийн цагдаагийн хоёр ажилтан хуурамч 100 юанийн (15 ам.доллар) дэвсгэртийг шатаан, тамхи асааж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан нь олон нийтийн дургүйцэл, бухимдлыг төрүүлсэн байна.

Бичлэг дээр цагдаагийн дүрэмт хувцастай хоёр ажилтан хуурамч дэвсгэртийг шатаан, тамхиа асаахдаа “Энэ бол өчүүхэн мөнгө “ хэмээн хэлсэн байна. Энэ хэргийн улмаас цагдаагийн хоёр ажилтан ажлаасаа халагджээ.

Цытун дүүргийн цагдаагийн газраас дээрх хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргаж, “Цагдаагийн ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж, олон нийтийн дунд цагдаагийн нэр төрийг унагаж, зохисгүй авирласан” хэмээн ажлаас нь халсан гэжээ.

Цагдаагийн газар мэдэгдэлдээ дээрх ажилтнуудын шатааж, тамхи асаасан 100 юанийн дэвсгэрт хуурамч болохыг тогтоосон гэдгийг хэлсэн байв. 

Хятадад цагдаагийн алба хаагчид сэжигтнүүдэд хэрцгий хандаж, ёс зүйгүй авирласан хэд хэдэн хэрэг олон нийтэд ил болсноос цагдаагийн нэр хүнд ихээр унах болсон юм. 2017 онд Хятадын Хэнань мужид цагдаагийн ажилтнууд хараагүй хүнээр тохуурхаж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тавигдаж, дуулиан дэгдээж байсан билээ.

Эх сурвалж: SouthChinaMorningPost

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж