Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Баабар & Эрдэнэ
Нийтлэлч Баабар, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарын тэмцэл үргэлжилсээр байна. Анх С.Эрдэнэ сайд телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ нийтлэлч Баабарыг хүний бичиг баримт ашиглан тэтгэврээ тогтоолгосон хэмээсэн. Харин Баабар хариуд нь хэрхэн тэтгэврээ тогтоолгосон тухайгаа телевизийн тусгай нэвтрүүлэг хийлгэн тайлбарлаж хариу барьсан.
Энэ долоо хоногт Баабар “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” нийтлэлдээ мөн л С.Эрдэнийн удирдаж буй салбарыг шүүмжилсэн. Энэ нийтлэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газар эсэргүүцэн мэдэгдэл гарган тараагаад байна. Уг мэдэгдэлд “Нийгмийн даатгалын ерөнхий газраас Баабар.мн сайтад өчигдөр нийтлэгдсэн Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач! нийтлэлийн хариу болгож мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинж чанартай, сөрөг ташаа мэдээлэл удаа дараа цацах боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “нийтлэлч Баабар” буюу иргэн Б.Батбаяр Baabar.mn вэбсайтад “Бурхан минь, биднийг дээрэмчдээс авраач” гэсэн сүржин нэр, хаягтай нийтлэл бичиж төрийн байгууллагын нэр хүндэд илт халдсан, эрүүл хүний ой ухаанд багтамгүй гүтгэлгийн шинж чанартай зүйл бичсэн байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага болон ажиллагсдынх нь нэр хүндэд халдсан, харилцагч түншлэгч байгууллагын итгэлцлэлийг эвдсэн аливаа үндэслэл нотолгоогүй мэдээллийг удаа дараа олон нийтэд тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна” гэжээ.
Баабар өмнө нь нэг бус удаа С.Эрдэнийг луйварчин, үл бүтэх зэргээр тодорхойлон нийтлэлдээ жишээлж байсан.
1990 онд ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг байж, ардчиллын үзэл санааны эцэг гэгддэг Баабар сүүлийн жилүүдэд улс төрөөс бүрмөсөн хөндийрсөн. Ийнхүү хөндийрсөн нь нэгэн цагт нэгэн зорилготой мөр зэрэгцэн явсан ардчиллын партизанууд мөн чанараасаа ухарсанд гутсан хэмээн тайлбарласан.
А.ШАРАВ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж