Ц.Оюунгэрэл “өвс иддэг”

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл “өвс иддэг”

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл улстөрчдийн оролцдог телевизийн хоолны нэвтрүүлэгт орохдоо “Өвс иддэг” хэмээн хэлж хөтлөгчийг цочоов.

Багадаа хөдөө байхдаа “өвс түүж иддэг” байсан, тэр нь С амин дэмээр баялаг байдаг хэмээн Ц.Оюунгэрэл ярьсан юм. Төмсний улаан цэцгийн дэлбээ, яргуй, азаргана, ямаахайн үндэс, мэхээрийг идэхэд биед юугаар ч орлуулшгүй амин дэм гэнэ. Түүгээр барахгүй алимны нухашийг модны холтсоор амтлан амттан бэлтгэсэн нь тун дажгүй болсныг хөтлөгч хэлж байв. Гэхдээ тэр модны холтос нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн гадаадын “бүтээгдэхүүн” байна лээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж