Гуравдугаар шатны 90 оролцогч Удирдлагын академид сурна

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Гуравдугаар шатны 90 оролцогч Удирдлагын академид сурна

Монголын улстөр, эдийн засаг, нийгмийн салбарт цоо шинэ манлайлагч тодруулах зорилготой “Улстөрд шинэ манлайлагч” төслийн гуравдугаар шат өнөөдрөөс эхэлж байна.

Гуравдугаар шатанд өмнөх сонгон шалгаруулалтаас шигшигдэж үлдсэн 90 оролцогч тунаж үлдсэн ба тэд өнөөдөр UBS телевизэд цуглалаа. Тэд хоёр сарын турш Удирдлагын академийн манлайллын хөтөлбөрт суралцана, мөн өрсөлдөнө. Хөтөлбөрийн хүрээнд залуус Удирдлагын академиас тусгайлан боловсруулж бэлтгэсэн улс төрийн анхан шатны суурь мэдэгдэхүүн, бусдыгаа манлайлах, нөлөөлөх чадварт суралцах юм. Мөн 90 оролцогчийг бүлэг болгон хувааснаар улс төр, нийгмийн зүтгэлтнүүд дасгалжуулах юм байна. 

Г.НАРАН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж