
Тус тоглолтод “Танан Гарьд” багаас О.Ууганбаяр бэртлээс эргэн ирснээ харуулж, талбай дээр 33 минутыг өнгөрүүлсэн. Тэрээр 25 оноо, 9 самбар авсан бол Dane Rawlins 16 оноо, 11 самбар, Freddie Woods 13 оноо, 9 самбар, М.Отгонмөнх 10 оноо, 6 самбар, О.Очирбат 10 оноо, 6 самбар, Ц.Азбаяр 7 оноо, 4 оновчтой дамжуулалт, Г.Ихбаяр 5 оноо авчээ. Харин “Баянгол Гурван тамир” багаас Э.Цэрэнбаатар багаа тэргүүлж, 20 оноо, 10 самбар, мөн Chris Lawson 18 оноо, 12 самбар, 7 оновчтой дамжуулалт, А.Гансүх 16 оноо, 7 самбар, Г.Цэнгүүнбаяр 13 оноо, 3 блок, Austin Witter 11 оноо, 18 самбар, Д.Даваажав 7 оноо, Г.Чинбат, Б.Дархантөгс нар 5 оноо авчээ.
Улмаар энэ тоглолтод “Баянгол Гурван Тамир” баг 97:89 харьцаатай хожсоноор Үндэсний Супер Лигийн хүрэл медалийг хүртлээ. Тэдний хувьд энэ бүрэлдэхүүнээрээ сагсан бөмбөгийн дээд лигт таван жил тоглож байгаа бөгөөд энэ улиралд анх удаа плей-оффт шалгарч, ийнхүү хүрэл медаль хүртэж байна.
Үндэсний Супер Лигийн аваргын төлөө өрсөлдөж байгаа “Сүхбаатар SBL Хасын Хүлгүүд” болон “УБ Альянс Тех ШУТИС-ийн Харцага” багийн цувралын гурав дахь лхагва гаригт 19.00 цагт Спортын төв ордонд болно.




