Хакеруудын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Хакеруудын тэмцээн болов

Японд хакеруудын тэмцээн болжээ. Кибер дарангуйллын чиг хандлага, ирээдүйн төлөвлөгөөг тандах зорилгоор уг тэмцээнийг Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан аж.

Тэмцээний сүүлчийн шатанд тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 10 баг шалгарч, компьютерийн нууц үг тайлах зэрэг 24 янзын даалгавар биелүүлж, шилдгээ тодруулсан байна. Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах Токиогийн нэгэн компанийн баг өгөгдсөн даалгавраас 17-г нь амжилттай биелүүлснээр тэргүүлжээ.

Т.ТҮВШИН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж