Сургуулиудын 77.1 хувь нь интернэтэд холбогджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Сургуулиудын 77.1 хувь нь интернэтэд холбогджээ

Сэлэнгэ аймгийн нийт цэцэрлэгийн 91 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 94.2 хувь нь “Багш хөгжил төв”-тэй боллоо.

“Багш хөгжил төв”-ийг байгуулах ажлыг эрчим­жүүлж, Баянгол, Ерөө, Сүхбаатар, Хүдэр сумын сур­гуу­лийн багш хөгжлийн төвүүд техник хэрэгслэлээр бүрэн хангагдсан байна. Мөн энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 77.1, цэцэрлэгүүдийн 33.3 хувь нь интернэтэд холбог­­дон шаардлагатай мэдээллээ цаг алдалгүй авч, солилц­­дог болжээ.

Р.Бумдарь
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж