Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

“Хуримтай” жагсаал

Өнөөдөр намрын адаг сарын шинийн гурван. Дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр. Энэ өдөр нийслэлийн төв гудамжаар хуримлаж буй хосуудын машин цуварч байна.

Хэдийгээр Төрийн ордныг тойрон МАН-ыг дэмжигчдийн жагсаал үргэлжилж байгаа ч Төрийн ордны иргэдэд нээлттэй урд хэсэгт хуримлаж байгаа хосууд эцэг эх, төрөл садны хамт нэвтэрч Чингисийн хөшөөний дэргэд зураг хөргөө татуулж байна.

Жагсагчид үг хэлэхдээ шинэхэн хосуудад аз жаргал ерөөхөө мартсангүй. Ийнхүү МАН-ын жагсаал хуримаар өнгө нэмж “хуримтай” жагсаал болж байна.

                                Д.ОЮУН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж