Олимпийн наадмын цаг түр зогсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Олимпийн наадмын цаг түр зогсчээ

2012 онд Лондон хотноо эхлэх Олимпийн наадмын эхлэх хугацааг тоолж байдаг нүсэр том цагийн ажиллагаанд эвдрэл учирч, түр зогссон аж.

Лондон хотын Трафалгарын талбайд босгосон том цаг Олимпийн наадам эхлэхэд үлдээд буй 500 хоног, 7 цаг, 6 минут, 56 секундэд гэмтлийн улмаас түр зогсчээ.

Уг цагийг үйлдвэрлэсэн Омега компанийхан “”Техникийн учир шалтгааны улмаас цаг түр зогссон явдалд бид нарын урам үнэхээр хугарч байна. Цаг эвдэрч зогссон учир шалтгааныг тогтоож, аль болох ойрын хугацаанд хэвийн ажиллагаатай болгоно” гэж мэдэгдсэн байна.

Олимпийн цаг нь 6,5 м өндөр, 5 м өргөнтэй  бөгөөд 4 тн жинтэй юм байна. Уг цагийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын ажиллагааг даваа гаригт хийж,  албаны хүмүүс, английн нэрт тамирчдын төлөөлөгчид оролцсон ажээ.

Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны нэгэн ажилтан наргиан болгон “Олимпийн наадамд сайн бэлтгэх илүү цаг хугацааны боломж олгохоор цаг түр зогссон байх” гэсэн байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж