“Хөтөлийн Цемент шохой” техникээ шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Хөтөлийн Цемент шохой” техникээ шинэчилнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Хөтөлийн Цемент шохой” компаниас энэ онд техникийн шинэчлэлт хийхээр төлөвлөн, тендерт оролцогчдын дунд хэд хэдэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендер зарлаад байна.    Уг компаниас грейфер краны тросс худалдан авах НТ-15/2011 дугаартай  битүүмжилсэн тендер ирүүлэх урилга хүргүүлээд байна. Тендерийн бичиг баримтыг (хvсвэл нэмэлт хувийг) бичгээр хvсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгvй нөхцөлтэйгээр иж бvрдэл бvрийг нь  100 мянган  төгрөг, эсхvл тvvнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох гэнэ. Тендерийг ирэх сарын 21-ний өдрийн  10:00 цагаас өмнө доорх хаягаар ирvvлэх ба нээлтэд оролцох хvсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  11:30 цагт нээх юм.    

                                  
    Д.Долгор

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж