Яам, агентлагийнхан сагсан бөмбөгөөр өрсөлдөнөХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлЭ. Сосорбурам Спорт 2010-05-07“Засгийн газрын цом” сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд 14.00 цагаас эхлэх ажээ. Тэмцээнд Монгол Улсын бүх яамд, УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын багууд оролцох юм байна. “Засгийн газрын цом” тэмцээнийг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байгаа юм. Сонирхолтой нь энэ үеэр угийн сагсан бөмбөгт хоббитой Ерөнхий сайд С.Батболд салбарын сайдууд болон дэд сайд нартайгаа холын зайн шидэлтийн тэмцээнд өрсөлдөх юм байна.Б.ЭнхХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл