Хятад Ангараг руу хайгуулын аппарат хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Хятад Ангараг руу хайгуулын аппарат хөөргөнө

Энэ ёстой ховор зураг байна. Гүү голдуу үүрээр унагалдаг бөгөөд хүнд барагтай л харагддаггүй аж.

Хятадын Шинжлэх ухааны академийн зохион байгуулсан гурав дахь удаагийн Сар болон сансар судлалын олон улсын форум өчигдөр Бээжин хотод нээгдлээ. Хятад улсын Ангараг гаригийн хайгуулын анхны төслийн ерөнхий архитектур Жан Ронг Чяо форумын өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр “2020 онд хэрэгжүүлэх Ангараг гариг руу хайгуулын аппарат хөөргөх ажил одоогийн байдлаар төлөвлөсний дагуу ахицтай байна. Хайгуулын аппаратад нийт 13 төрлийн ачаа байрлана” хэмээн мэдэгдэв. 

Өдгөө Хятад улс Ангараг гаригийн хайгуулын анхны төслийнхөө үр дүнд тус гаригийн эргэн тойронд хайгуул хийн газардах нөхцөл бүрдүүлжээ. Түүнчлэн Ангараг гаригийн хүрээлэн буй орчин, онцлог, гадаргуугийн бүтэц, агаар мандал зэрэг мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар урьдчилсан судалгаа явуулж байгаа аж. 

Дээрх арга хэмжээний нээлтийн ёслолд Хятадын Сар болон сансар судлалын төслийн төвийн орлогч дарга Ю Гуо Бин “Хүн төрөлхтний сансар судлал аль хэдийн урьд өмнө байгаагүй хөгжлийн шинэ үе шатанд хүрсэн” хэмээн ярив.  

Дашрамд дурдахад, Хятадын эрдэмтэд энэ сарын эхээр Хөх нуур мужийн Цайдамын хөндийд эрдэм шинжилгээ, аялал жуулчлалын зориулалттай “Ангарагийн хотхон” байгуулахад 400 сая юань зарцуулахаар болсноо мэдэгдсэн билээ. Шинэ байгууламж 95.000 метр квадрат газар нутгийг эзлэх бөгөөд жуулчид зочилж, харь гарагийн амьдралыг мэдрэх боломжийг бүрдүүлэхээс гадна ирээдүйд Ангарагт илгээх судалгааны багийг ч энд бэлдэх гэнэ. 

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж