Хуучирсан мэдээ: 2017.09.12-нд нийтлэгдсэн

Машинууд “чууллаа”

16 дахь удаагийн Чиньдао олон улсын автомашин үйлдвэрлэгчдийн намрын үзэсгэлэн тус хотын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ. Энэ үеэр дэлхийн 100 гаруй автомашин үйлдвэрлэгч 1000 орчим шинэ загварын машинаараа үзэсгэлэнд оролцсоны зэрэгцээ мөн хуучны олон машин хүмүүсийн харцыг булаан байрлалаа эзэлсэн байв. Ялангуяа 1866 онд хамаарах Германы инженер Карл Бенцийн бүтээсэн дэлхийн анхны машин “Гурван дугуйт моторт машин” үзэсгэлэнд оролцогчдын анхаарлын төвд байлаа.

Халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн тус үзэсгэлэнгийн нээлтийн эхний өдөрт л гэхэд мянга гаруй хүн хүрэлцэн ирж, автомашинуудыг сонирхон зургаа татуулжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж