Ванкуверийн өвлийн олимпийн эмэгтэй хоккейн багуудын тэмцээн өндөрлөж байна. Канадын эмэгтэй шигшээ баг цомын эзнээр тодорлоо. Тэд шувтаргын тоглолтод 2:0 харьцаагаар Америкийн багийг буулган авчээ. Хоёр гоолын гол баатраар Канадын багийн довтлогч Мари Филип Пулен тодорчээ. Үүний өмнөхөн олимпийн хүрэл медалийг Финляндын эмэгтэй баг нэмэлт цагт 3:2-оор Шведийн багийг хожиж хүртсэн юм. Канадын эмэгтэй хоккейн багийн энэхүү ялалт нь тус орны Ванкуверийн олимпоос авч буй найм дахь алтан медаль боллоо.