“BMW” Лайпциг дахь үйлдвэртээ цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.02.25-нд нийтлэгдсэн

“BMW” Лайпциг дахь үйлдвэртээ цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэнэ

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани 2013 оноос эхлэн Лайпциг дахь салбар үйлдвэртээ цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх болсон тухайгаа мэдэгджээ. Дэлхийд алдартай, шилдэг авто үйлдвэрлэгч тус компани өнгөрөгч сард болсон Детройтын авто шоуны үеэр “Active-E” хэмээн нэрлэсэн цахилгаан хөдөлгүүртэй концепт загвараа толилуулсан бөгөөд уг концепт буюу үйлдвэрлэлийн өмнөх туршилтын загвар үзэгч, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн учир дээрх шийдвэрийг гаргажээ. Инженерийн тал дээр нарийн нямбай, хянамгай гэдгээрээ алдартай “BMW” компани дэлхийн авто зах зээлд томоохон тэсрэлт хийж, цахилгаан хөдөлгүүртэй автомашины салбарт хүч сорихоор болсон бөгөөд компанийн бүтэц, хүчин чадлын төвшин бүр ч нэмэгдэх учиртай. “BMW” Германы Лайпциг хотод байрлах салбар үйлдвэртээ “Active-E” концепт болон хот доторх хэрэглээнд зориулсан “Megacity” зэрэг цахилгаан хөдөлгүүрт автомашиныг үйлдвэрлэх аж. Лайпцигийн салбар үйлдвэрийг “Захад Хадид” архитекторын компани бүтээсэн бөгөөд 2005 онд ашиглалтад орц, өнгөрсөн хугацаанд “BMW”-ын гол ажлыг нугалж байсан томоохон салбар үйлдвэр юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж