Хөнгөн атлетикийн өсвөр үеийн гранпри тэмцээн болноХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN2010-03-22Монголын хөнгөн атлетикийн холбооноос өсвөр үеийн тамирчдын бие бялдрын хөгжил, тэдний бэлтгэл сургалтын үр дүнг шалгах, цаашлаад өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор хөнгөн атлетикийн “Алтан гранпри” тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 10, 16, 24-ны өдөр цувралаар болох бөгөөд 12-13, 14-15, 16-17 насны охид, хөвгүүд өрсөлдөх боломжтой юм. Тамирчид болон нийт оролцсон багуудын дүнг гурван удаагийн тэмцээний байр эзэлсэн нийлбэр оноогоор дүгнэж, эхний гурван байрт цом, өргөмжлөл, мөнгөн шагнал олгох юм байна. Сануулахад, тэмцээний мандатыг дөрөвдүгээр сарын 8, 9-нд Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд 13.00 – 18.00 цагийн хооронд авах боломжтой аж.Б.ЭнхХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ5 цагийн өмнө