Япон улс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн унадаг дугуйдад торгууль ногдуулах гэж байна. Дугуй унаж явахдаа гар утас ашигласан, гэрэл дохио зөрчсөн зэрэг зөрчлүүдэд "цэнхэр тасалбар" гэгч зүйл ногдуулах замаар энэ журам хэрэгжинэ.
Унадаг дугуйтай холбоотой осол нэмэгдсэнтэй холбогдуулан тус улс өнгөрсөн жил Замын хөдөлгөөний тухай хуулиа шинэчилсэн. Уг шинэчлэлтэд дугуйчдыг торгох тухай багтсан аж. Шинэчилсэн журам нь машин, мотоциклд хэдийнэ үйлчлээд эхэлсэн билээ.
Нийт 113 төрлийн зөрчлийг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Заримыг нь дурдвал, дугуй унаж байхдаа ухаалаг утас хэрэглэвэл 12 мянган иен, гэрлэн дохиог үл тоомсорлох, зориулалтын бус замаар явах зөрчилд 6000 иенийн торгууль тус тус ногдуулна. Мөн гэмтэлтэй дугуй унаж замын хөдөлгөөнд оролцвол 5000 иенийн торгууль ногдуулна.
Нэргүй 2025-04-25 59.153.115.89
манайд ч гэсэн ийм чанга хууль гаргаж мөрдүүлэх шаардлага тулгараад байна. Иргэд явган хүний замаар гудамжинд явахдаа айдастай явдаг болоо. Өчнөөн олон осол гарч хүн мөргүүлж гэмтэж байна
Нэргүй 2025-04-25 202.126.91.253
муусайн Самуурай нар хүний эрх зөрчөөд яажаайн
зочин 2025-04-25 66.181.182.74
Манайд ийм хууль гаргавал, коммунистүүд дугуйчдын эрхэнд халдлаа гэж ирээд л самуун дэгдээх бааах даа, Уг нь ардчилсан орон л юм бол нийгмийн амгалан тайван байдлыг хамгаалах явдлыг хамгаас илүү чухалчлах ёстой, Бусдын эрхэнд халдагсдад хатуу хандах ёстой,
Нэргүй 2025-04-25 192.82.66.243
МАНАЙ УЛСАД УНАДАГ ДУГУЙ, СКҮҮТЭР, СУРРОН ДЭЭР ЯМАР Ч ХУУЛЬ ЖУРАМ АЛГАА …
зочин 2025-04-25 66.181.182.74
Манайд дуртай нь хүний биед халдана,,Бүр хүний амь нас хохироосон хүнд 1-2 хон жилийн ял онооно, Архичид өдөр бүр согтуурч,гэр орноо авгай хүүхдээ зовоож,нийгмийн хэв журам зөрчиж байхад тэр нь нь хэвийн үзэгдэл болсон, Орой үдэш гадуур явах аюултай, ямар ч эрсдэлд орж болзошгүй, Хулгайгаа дийлэхээ байсан,Хулгайчаа толгой дээрээ гаргасан Энэ мэт нь бараг хүний эрх болсон ,ардчилал нь дэндсэн орон