Сурвалжлага: Газрын гэрлэн дохио -40 хэмд тэсвэртэй, даац сайтай

Сурвалжлага: Газрын гэрлэн дохио -40 хэмд тэсвэртэй, даац сайтай

Сурвалжлага: Газрын гэрлэн дохио -40 хэмд тэсвэртэй, даац сайтай

Нийслэлийн хэмжээнд хотын төвд гурван байршилд ухаалаг гэрлэн дохио суурилуулжээ. Тодруулж хэлбэл, нэгдүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад харилцааны яамны уулзварт тус тус байрлуулсан аж. Урд өмнө төдийлөн сонсч байгаагүй шинэлэг шийдлийг Монголд нэвтрүүлсэн учир Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгдүгээр сургуулийг зорьж энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.

БОСОО ГЭРЛЭН ДОХИОТОЙ АДИЛ ӨНГӨӨР АСНА

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль орчимд өдрийн 12.00 цагийн үед хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Автомашин явах ногоон гэрэл явган зорчигч явах гэрэл рүү шилжих хүртэлх минут хүрэхгүй хугацаанд   явган хүний гарцын хоёр талд иргэдийн бөөгнөрөл үүсэх ажээ. Учир нь дунд ангийнхны хичээл тарж, бага ангийнхны хичээл эхэлдэг үе аж. Энэ үеэр ийнхүү сурагчдын хөдөлгөөн тасардаггүй аж. Мөн нэгдүгээр сургуулийн урд зам буюу зүүнээсээ баруун, баруунаас зүүн, сургуулийн зүүн талаар хойноосоо урагш чиглэх гурван замын уулзвар ачаалал ихтэй харагдана. Тус сургуулийн зүүн урд талын явган хүний гарцуудад газрын лед гэрлэн дохио суурилуулсан нь энэ ажээ. Уг гэрэл нь босоо гэрлэн дохионы өнгө солигдмогц түүнтэй адил зэрэгцэн улаан, ногоон өнгөөр ээлжлэн асаж байв.

Өөрөөсөө том шахуу цүнх үүрсэн формтой ээж, аавтайгаа хөтлөлцөн зогсох бага ангийн хүүхдүүд улаан, ногоон өнгөөр солигдон газарт асах нарийхан урт гэрлийг гутлаараа үрж, зарим нь доош тонгойн гараараа мэдэрч үзэж буй нь тэдэнд сонирхолтой байгаа нь илт.

Гэрлэн дохиогоор гарч буй иргэдийн зүгээс саяхнаас газар асдаг гэрэлтэй болсон гэдгийг хэлсэн юм. Хүүхдүүд утсаа оролдох, хоорондоо тоглож, юм ярьж зогсох зуурт гэрэл солигдчихдог аж. Тиймээс тэдэнд газар давхар гэрлэн дохиотой болсон нь гоё байна хэмээн ам уралдан ярина. Хүүхдүүдийн хэлж буйгаар" зарим жолооч нар зам тавьж өгдөггүй, явган хүний гарах гэрэл ассан байхад гарц хаагаад зогсчихдог. Хааяа гэрэл ассаныг мэдэхгүй, дундуур нь гүйж гарахаар 19 секундэд зам гарч амждаггүй байна.

Гэрлэн дохио бүхий явган хүний гарц бүрд School police хийж буй эцэг, эхчүүд хүүхдүүдийг зам хөндлөн гарахад тусалж байв. Тус гурван замын уулзварын явган зорчигчийн ногоон гэрэл 19 секунд асаад унтарна. School police хийж байгаа эцэг, эхчүүдийн хэлж буйгаар сургууль эхлэх, завсарлах, анги солигдох үед замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг байна.

Нэгдүгээр сургуулийн багш О.Дарханбаяр хэлэхдээ “Гурван замын уулзвар дээр сургууль тарах үеэр маш их ачаалалтай байдаг. Ерөнхийдөө хүүхдүүд гэрлээрээ буюу дүрмээрээ гардаг. Гэсэн ч энд түгжрэл их үүсдэг, улаан гэрлээр гарсан машинууд цааш нэвтэрч амжаагүй байхад явган хүний гэрэл асаж иргэд зам хөндлөн гарахад төвөгтэи нөхцөл үүсдэг гэдгийг хэллээ.

Улаан гэрлээр гарч болохгүй, гэрлээрээ гараарай, унадаг дугуйгаа түрж гарч байгаарай гэж хүүхдүүдэд зөвлөж, тэднийг зам хөндлөн гаргах түүнийг Г.Нэргүй гэдэг. Тэрбээр анх удаа School police хийж байгаа нь энэ ажээ. Түүнд ухаалаг гэрлэн дохио их зүгээр санагдаж байгаа гэнэ. Учир нь гэрлэн дохио дээр зогсох хүмүүс ялангуяа бага ангийн хүүхдүүд

үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу том машин, автобус гэрлэн дохиог хаагаад зогсчихоор ямар гэрэл асаж байгааг харах боломжгүй нөхцөл байдал үүсдэг байна.

Мөн хүүхдүүд утсаа их оролдож зогсдог үүнээс үүдэж явган хүний ногоон гэрлийг анзаарахгүй байх тохиолдол гардаг гэнэ. Тиймээс дээр биш хөл дор давхар гэрэл асахаар хүүхдүүд болоод явган зорчигчдод илүү амар юм байна гэсэн юм.

Г.Нэргүй “энэ зам маш их ачаалалтай байдаг юм байна. Нэг талд хоёр ч хүн зогсож байж зохицуулахаар юм. Хүүхдүүд утсаа оролдоод эсвэл нэгэнтэйгээ тоглоод гэрэл асаж унтарч байгааг анзаарахгүй тохиолдол гарч байна. Нэг анхаарууштай зүйл нь зарим хүүхдүүд скүүтэр, унадаг дугуйтайгаа зам хөндлөн гарах, улаан гэрлээр машин харж байгаад гүйж гарах зэрэг үйлдлүүд хийж байна. Эцэг эхчүүд үүн дээр анхаарч хүүхдүүддээ сануулж баймаар юм байна хэмээн ярина.

Энэхүү газрын лед гэрлэн дохио нь явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, аваар ослыг бууруулах зорилготой шийдэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Уг бүтээн байгуулалт нь одоогоор нийслэлийн гурван байршилд хийгдээд буй. Дээр хэлсэнчлэн нэгдүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад харилцааны яамны уулзварт тус тус хийж есдүгээр сарын 23-нд ашиглалтад оруулсан байна. Зарим иргэдийн зүгээс Монгол Улс шиг эрс тэс уур амьсгалтай оронд энэ нь хэр зөв шийдэл вэ гэж бодож байж магад.

Тэгвэл уг газрын гэрлэн дохио нь -40 градусын хүйтэнд тэсвэртэй мөн нэг тоннын даацтай учир хагарахгүй зэрэг Монголын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн гэнэ.

 ӨМНӨД СОЛОНГОСТ ГАЗРЫН ГЭРЛЭН ДОХИОТОЙ БОЛСНООР ЯВГАН ЗОРЧИГЧ ОСОЛД ӨРТӨХ НЬ 30 ХУВИАР БУУРЧЭЭ

Төслийн ерөнхий зохицуулагч, Сөүлийн үндэсний их сургуулийн ухаалаг хот төлөвлөлтийн докторант Г.Ундрам хэлэхдээ, “Уг ухаалаг гэрлэн дохионы төслийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн. Харин тус гэрлэн дохиог Өмнөд Солонгос улсын “Сонг Пун Суллед” компани Монголд нийлүүлсэн. Тус компанийн хувьд уг бүтээгдэхүүнээ 2017 оноос хойш хөгжүүлсэн юм билээ. Чанарын шаардлагад нийцсэн шилдэг инновацын бүтээгдэхүүн гэж хэлж болно. Монгол Улсад нийлүүлж буй туршилтын ухаалаг гэрлэн дохиог Өмнөд Солонгос улсын талаас тус улсын худалдан авах ажиллагааны төв газар, худалдан авах ажиллагааны институт, “Сонг Пун суллед” компани хариуцаж байна. Монгол талаас Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, замын “Битум” компани хариуцан ажилласан” гэв.

Газрын гэрлэн дохиог Өмнөд Солонгос улсад 2019 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус улсад одоогийн байдлаар 20 мянга гаруй уулзарт газрын гэрлэн дохиог суурилуулжээ.

Ингэхэд таван жилийн дотор явган зорчигч осолд өртөх нь 30 хувиар буурсан гэх судалгаа байдаг аж.

Уг төслийг БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийсэн ба тус улсын мэргэжилтнүүд өөрсдөө Монголд ирж иргэд хамгийн их зорчдог дээрх гурван байршилд суурилуулж өгчээ. Харин гэрлэн дохионы эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг Нийслэлийн замын хөгжлийн газрын мэргэжилтнүүд хариуцах аж. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар явган хүний гарц ойртоход хурдаа хасдаггүйгээс, мөн явган зорчигчид гэрэл дохио зөрчих зэргээс үүдэж явган зорчигч осолд өртөх тохиолдол их гардаг гэдгийг албаныхан хэлдэг.

2024 он гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар нийт 471 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 19 хүүхэд эндсэн статистик бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J.BOND 2024-09-30 202.126.91.215

ИЙМ ИХ АЧААЛАЛТАЙ ЗАМ ДЭЭР ЯВГАН ХҮНИЙ ДЭЭГҮҮР ЭСВЭЛ ЗАМ ДООГУУР ГАРЦ Л ХИЙ Л ДЭЭ МАН ГАРУУДАА.

Avatar

бб 2024-09-30 112.72.6.235

мөнгөний гарз. Татвар төлөгчдийн мөнгө үрэх аргаа олж ядах юмаа

Avatar

Нэргүй 2024-09-30 103.57.94.46

эдэнд инженерийн мэдлэг,зохион байгуулах авьяас гэж ёстой нойлууд шүү,дан ногоон,дан шар тавьж байснаас, хагаслаж,шар-ногоон гэж хувааж тавьсан бол хүмүүс ядаж хоорондоо мөргөлдөхгүй ,баруун нь ногоон-зүүн нь шар байвал эгнээ гэж ойлгоод цувж гарахад тохиромжтой баймаар толгой гэж олгой юмаа???

Avatar

Нэргүй 2024-09-30 139.5.219.43

buh uulzvaaruud iim gereltei boloh heregtei

Avatar

И 2024-09-30 103.168.34.199

Явган хүнийй, хөдөлгөөний эгнээ хязгаарын цагган будгийг ч хийчихгүй ХОТЫН ЗАМЫНХАН ГЭЖ МУУСАЙН БРОЖУРЧИНГУУД. Брожур сольж байна гэж явган замуудаа авдээд хаячихсан. Ёстой нэг иргэддээ ээлгүй ЗАСАГ.

Avatar

Нэргүй 2024-09-30 202.126.89.137

эх орондоо хэрэгтэй зүйл санаачлан үнэгүй оруулж ирсэн мундаг бүсгүй байна , ийм сэтгэлтэй залуус олон болог ээ

Avatar

Нэргүй 2024-09-30 43.242.242.59

Худлаа МАНгарууд худлаа ярьж байна. Орон нутгийн сонгуулийн суртчилгаа хийж байна. Сонгуулиар тэднийг будаа болгоцгооё

Avatar

Нэргүй 2024-09-30 66.181.177.128

Ярих юм алга… гоё санаачлага гаргасан баярлалаа, доктранд аа!

Avatar

777 2024-09-30 210.106.197.247

Маш хэрэгтэй зүйл хийсэн байна. Чамд баярлалаа. Эх орноо гэсэн ийм мэргэжилтэн залуус олон болоосой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж