Суррон, скүүтерийг замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүмүүс нас харгалзахгүй унаж хөдөлгөөнд оролцож байгаагаас гарах осол аваарын тоо огт буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, дүрэм мэдэхгүй жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байгаагаас эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болжээ. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж байгаа аж.
Дүрэм, журам мэдэхгүйгээс өсвөр насны хүүхдүүд суррон, скүүтерийн дээд хурдаар хурдалж, цагт 40-60 км хүртэлх хурдтай хөдөлгөөнд оролцдог. Энэ нь эргээд зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байгаа юм. Мөн зориулалтын замгүйгээс явган хүний замаар явж байгаа хүмүүсийг мөргөж, гэмтээх тохиолдол их гарах болжээ.
Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх хүрээнд хүүхдүүдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцоход хязгаарлалт зайлшгүй үгүйлэгдэж байна. Мөн эцэг, эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдүүддээ шаардлага тавьж, хариуцлагатай байхыг сануулахыг албаныхан зөвлөж эхэлжээ.
16-ААС ДООШ НАСНЫХАН СУРРОНТОЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ ЭЦЭГ, ЭХЭД, ДЭЭШ БОЛ ӨӨРТ НЬ ТОРГУУЛЬ ТООЦНО
ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.ОТГОНТАМИР:
-Урин дулаан цаг ирж хоёр дугуйт тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд орж эхэлсэн. Иргэд болон хүүхэд залуус дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд хоёр дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Тиймээс сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, дээрээс нь улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж шинэ журамд заасан. Үүнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллана. Өнөөдрийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд залуус суррон, цахилгаан дугуй унах буюу жолоодох эрхийн үнэмлэхгүй 150 гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоогоод байна.
Мөн сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно. Харин скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон.
Үүнтэй холбоотой шинэ журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 400 мянган төгрөгөөр асран хамгаалагчийг нь торгоно. Хуулийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөлнө.
СУРРОН, СКҮҮТЕР, МОПЕДООС ҮҮДЭЛТЭЙ НИЙТ 900 ГАРУЙ ОСОЛ ГЭМТЛИЙН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
Энэ бол бага тоо биш. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодох болоогүй, дүрэм мэдэхгүй хүүхдүүддээ суррон, скүүтер авч өгөхгүй байхыг эцэг, эхчүүдэд уриалж байна.
Хэдийгээр түрээсийн энэ төрлийн хэрэгслийн үйлчилгээ байгаа ч ихэнх хүүхдүүд өөрсдөө тус төрлүүдийн тээврийн хэрэгсэлтэй байгаа юм. Суррон нь үндсэндээ хоёр төрөл буюу спорт, энгийн загвартай. Хурд хүч, батерей зэргээс шалтгаалж үнэ хэлбэлздэг.
Монголд өргөн хэрэглэж байгаа загваруудын дундаж үнэ 6-15 сая төгрөгийн хооронд аж. Хурд, хүч, загвар, үзүүлэлт, үйлдвэрлэгдсэн он зэргээс хамаарч 16-24 сая төгрөгийн үнэтэй сурроны эрэлт ч их байдаг байна.
Эцэг, эхчүүд хүүхдүүдээ замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаж байгаа тохиолдолд аль болох чанартай, дунджаас дээд үнэтэй сурроныг сонгодог аж. Гэвч энэ нь эргээд хүүхдээ ямар их эрсдэлд оруулж байгааг эцэг, эхчүүд анзаардаггүй. Насанд хүрээгүй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхэд нь сургууль, гэрийнхээ хооронд суррон унаж зорчиж байгаа нь амиа алдах хүртэл аюултай. Харамсалтай нь, үүнийг насанд хүрэгчид ойлгодоггүй болохыг албаныхан сануулсаар, анхааруулсаар байгаа юм.
туулын далангаар яваад л байна даа 2025-04-21 202.131.232.157
туулын далангаар яваад л байна. өдөрт 2 3 удаа эргүүл гаргаж болдоггүй юм уу.
Нэргүй 2025-04-21 59.153.112.163
11 nastai huuhed scooter unaad yavj bn sh te..iim te1 bj boloh uu?!
Нэргүй 2025-04-21 139.5.216.115
ТОГУУЛЬА НЭМЭЧЭЭЭ 50000
Хорь 2025-04-21 202.9.46.40
Ямар ч гэсэн явган замаар явган зорчигчидтой нэгэн зэрэг явахыг хоригло
Зочин 2025-04-21 66.181.182.54
Суррон, скүүтэрийг бүр мөсөн замын хөдөлгөөнд оролцохыг хориглох хэрэгтэй. Ирээдүйд баахан тахир дутуу залуучуудтай эсвэл хайран сайхан хойч үе минь болох үр хүүхдүүүдээ алдах дээрээ тулаад байна шүү дээ. Иргэд аав ээж минь өөрсдийгөө болоод үр хүүхдүүдээ бодооч. Манаых шиг олигтой замгүй нийслэлд ердөөсөө тохирохгүй. Европын улс орнууд аль хэдийн хориглосон байгаа шүү дээ.
Нэргүй 2025-04-21 59.153.115.89
гудамжинд ирээд мөргөч х болов уу гэж айдастай явдаг боллоо. энийг бүрмөсөн хориглооёээ
Нэргүй 2025-04-21 202.9.41.31
х***а манж уих зг худла шааж юу ч хийхгүй ганц хэргггүй хуули гэж ярсн нэртэй юм ярьж цаг нөхцөөж х***а манж уих зг устгсн бхгүй гэж бодж улс орны авч явхх ёстой шүү.