“Математик мэдэхгүй хүнээр математикийн хичээл заалгах гээгүй"

“Математик мэдэхгүй хүнээр математикийн хичээл заалгах гээгүй"

“Математик мэдэхгүй хүнээр математикийн хичээл заалгах гээгүй"

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2024.09.16/ багшийн хомсдолыг нөхөх зорилгоор яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн журмын талаар мэдээлэл хийлээ.


Боловсролын сайд П.НАРАНБАЯР:

-Энэ журам маань багшийн хомсдолыг нөхөх зорилготой юм. Улсын хэмжээнд 4200 орчим багшийн орон тоо дутагдалтай байна. Англи хэл 11 хувь, физик 10 хувь, хими 10 хувь, технологи 9 хувь, математикийн багшийн хомсдол өндөр байна.

Бид бол зөвхөн гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн курсээр сургана гэсэн юм байхгүй. Тухайн дурдсан хичээл дээр гадаад, дотоодын нэртэй сургуулийг голч нь 2.7 буюу 80 хувиас дээгш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллаач ээ гэж урьж байгаа юм.

Дэлхийн улс орнууд 20 жил тутамдаа багшийн дутагдалд орж байгаа. НҮБ-аас 2030 он гэхэд дэлхий дахинд 44 сая багшийн эрэлт үүснэ гэдэг судалгааг гаргасан байна. Багшийн хомсдол боловсрол өндөр хөгжсөн оронд ч тохиолдож байна. Европ, Хойд Америкийн бүсэд тохиолдож байгаа. Монголд хөдөө аж ахуй, эмч, цагдаа, лабораторийн мэргэжилтнүүд сувилагч гээд бүх салбар хомстолд орсон. Тийм учраас богино хугацаанд хурдтай шийдвэрлэх. Хоёр жил химийн багшгүй явж байгаа сургууль бий. Энэ журмаар бид багшлах эрх олгоно.  МУИС-ийг химичээр төгссөн хүн цагаар химийн багш хийж болно. 4-5 жил багшлаад үндсэн багш болъё гэвэл тусгай шаардлага тавина, хувирахгүй. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулийн удирдлагатай уулзаад явж байна. Удирдлагуудын зүгээс “Багшийн хомсдолыг яаралтай шийдээд өгөч. Өмнө нь багшийг сонгон шалгаруулж авдаг байсан бол одоо ирсэн болгоныг шууд авч байна, өөр ямар ч алга” гэж ярьж байна.

Ур чадварын хомсдол их байна. Бүх салбарын мэргэжилтнүүдийн академик мэдлэг, ур чадварыг боловсролын салбарт шингээмээр байна. Үнэхээр сайн физикч юм бол гэрээтээр заагаад өгөөч гэдэг юм ярьж байгаа. Судалгаа хийдэг, гадаад хэлээс эх сурвалжаа олоод хичээлдээ ашиглачихдаг хүмүүст энэ зах зээлийг нээмээр байна.

Монгол Улс 1970-аад онд багшийн хомсдолд орж байсан мэдээлэл бий. Энэ журам бол багшийн ачааллыг бууруулах ач холбогдолтой.

Физикийн багш дутагдалтай учраас байгаа ганц багш нь маш олон ангид хичээл заах шаардлага үүсч байна. Багшийн ачаалал буурч байж чанар гарч ирнэ. Энэ жилээс 44-өөс дээш хүүхэдтэй бүлэгт багшийн туслах оруулж ирж байгаа. Нийслэлд багшийн туслах ажиллуулах 157 бүлэг байна. Ядахдаа дэвтрийг нь засаад өгчихдөг, ангид дэг журам тогтоогоод өгчихдөг байвал багшид их нэмэртэй.

Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж арга хэмжээг шинэчлэн хэрэгжүүлэхэд бэлэн болж байна. 2028 он хүртэл дундаас дээш ангийн хүүхдийн тоо өсч байна. 2030 онд тогтворжоод буурах хандлагатай байна. Энэ хугацаанд илүү чадварлаг багшийг бэлтгэдэг тогтолцоог бий болгоно. Багш мэргэжилтэй ч багшилдаггүй нөөц нь олон байна. Тэднийг салбарт нь буцаан оруулах, ахмад багш болон чадварлаг боловсон хүчний нөөцийг боловсролын салбарт ажиллуулах арга хэмжээ авна.

Цалин нэмнэ гэдэг бол эдийн засагтай холбоотой асуудал. Улсын хэмжээнд 226 мянган төрийн албан хаагч байгаагаас 126 мянга нь боловсролын салбарт ажиллаж байна.

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь нэмэгдүүлэх бодлого барьж байна. Хэрэгжүүлэх яам нь Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. Энэ яам руу бид багш ажлтнуудынхаа цалинг өсгөх саналыг тасралтгүй явуулна.

Энэ журам бол багшийн үнэлэмжийг бууруулж байгаа хэрэг огт юм биш, багшлах эрх олгож байгаа гэдгийг сайн ойлгоорой. Үндсэн багш нарт нөлөөлөхгүй. Харин үндсэн багшийн ажлын ачааллыг буурулахад ач холбогдолтой. Цаашдаа багшлах хүсэлтэй бол мэргэжлийн багш болгох хөрвөх сургалтуудыг оруулж ирнэ. 45 хоног бол танхимын сургалтын хугацаа, сургалтад хамрагдсан хүмүүсийн ажлын байранд ментор дагалдуулан ажиллуулах багш нарыг авч ажиллуулан амжилттай төгсөхөөр нь багшлах эрхийг нь олгоно. Төрөөс ямар нэг тусламж үзүүлэхгүй.

Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариулт өгөв?

-Зуны гурван сард багш нарыг бэлтгэх бололцоо байсангүй юу. 2.7-оос дээш голчтой бол 45 хоногийн сургалтад хамруулж багшлах эрх олгоно гэхээр шалгуур нь буурахгүй юу?

-Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа:

-2.7 хэдэн оноо гэдгийг та бүхэн мэдэх үү, 80-аас дээш оноо. 45 хоног гэдэг бол хоног чухал биш судалж байгаа кредит нь чухал. МУБИС дээр багшлах эрхийн сургалтууд зохион байгуулагдаж байгаа. 45 хоног гэдэг бол танхимын сургалтын 45 хоног. Цаашаа ажлын байран дээр гараад ментор багшаар дадлагажуулах сургалт руу орно. Багшийн сургалт гэдэг зөвхөн танхимд сураад гардаг юм биш. Дадлагажих хэрэгтэй, хүүхдүүдтэй харилцаж сурах хэрэгтэй. Хүүхдүүдэд ямар онцлог байна вэ гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй. Ингэж байж багшлах эрхийн бичгээ авна. Түүнээс бид нар гудамжинд явж байгаа хүнийг 45 хоногийн сургалтад суулгаад жолооны курс шиг багш бэлтгэх гээгүй. МУБИС -ийн математикч мэргэжил гэж байгаа, математикийн багш хоёрын хооронд 24 кредитийн зөрүү байгаа, түүнийг сургалтаар гүйцээж өгнө.

Хөтөлбөр гэж байна, хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ. Одоо бид Кембрижийн их сургуулийн Боловсролын их сургуулийг маш олон жил удирдсан профессорыг авч ирээд хөтөлбөр дээр ажиллаж байна. Журмын цаана маш том процесс хөдлөөд явж байгаа гэдгийг ойлгох хээгтэй.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-МУИС-ийг математикчаар төгссөн хүн дээр бид ярьж байгаа юм. Тэрнээс биш огт математик мэдэхгүй хүнээр математикийн хичээл заалгах гэж байгаа юм биш. Өндөр хөгжсөн Япон, Германыг хар л даа, ийм системээр явж байгаа. Аажимдаа бид чадварлаг хүмүүсийг боловсролын салбар луу татан оруулах нь зүйтэй байна гэж үзэж байгаа.

Олон жил сурчихаад физикийн тоог бодож чадахгүй багшаар хүүхдүүддээ хичээл заалгаад байвал яах вэ. Ийм асуудал байгаа учраас бид нар академик чадвар өндөртэй хүмүүс дээр ярьж байгаа шүү.

Англи хэлийг унаган хүн шиг нь эзэмшчихсэн, өөрөө англи хэлний утга зохиолын анги төгссөн хүн багшлах эрхийн үнэмлэх аваад зааж яагаад болохгүй гэж. Тэгэхгүй бол хүүхдийнхээ Элсэлтийн шалгалт дээр ажиллаж чадахгүй багш байна.

-Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн сурагчид 21.00 цагт тарж байна. Хэзээ шийдэх вэ?

-Гурван ээлжийг энэ ондоо багтаан шийднэ. Бүх сургуулиар явж, ажиллаж байна. Онцгой анхаарч ажиллаж байна, байж болохгүй зүйл. Бүлэг дүүргэлтийн асуудал бий, шийдэхгүй бол болохгүй.

-Орон нутагт багшлахаар очсон багш нарт төрөөс ямар ч дэмжлэг байдаггүй тухай яригдаж байна?

-Суманд багшилж байгаа багш 40 хувийн нэмэгдэлтэй цалин авч байгаа.

Туршлагатай багш суманд багшилж байгаа бол дундаж цалин 2.8 сая, шинэ багш 1.9 сая төгрөгийн цалин авч байгаа. 40 хувийн нэмэгдлийг нэмээд энэ хэмжэний цалин авч байгаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт амины орон сууцаа барихад нь дэмжлэг үзүүлэхээр тусгасан.

-Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа:

-Орон нутагт ажиллах багш нартай 3-5 жилийн гэрээ байгуулаад дэмжлэг үзүүлэхээр хуульд оруулсан. Тооцооллоо хийж байгаа. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас санаачлаад Нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Орон нутагт ажиллах, орон байргүй багш нарт дэмжлэг үзүүлэх саналыг тусгасан. УИХ-ын намрын чуулганы хугацаанд хуулийн төслийг өргөн барих болов уу. Багш нарынхаа нийгмийн баталгааг шийдэх чиглэлээр 7 төрлийн асуудлыг тусгасан.

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга:

-Гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 960 хүүхдийн суудалтай 20 сургуулийг шинээр барьж, ашиглалтад орж байж шийдэх боломжтой. Улсын төсвөөр дангаар сургууль бариад хангаж шийдэж чадахгүй байна. Тиймээс түрээсээр шийднэ.

Багш нарын цалингийн тухайд сайн багшийг илүү урамшуулж, өндөр цалин авах боломжтой байхаар гүйцэтгэлийн үнэлгээг илүү хялбар болгож өгч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-09-16 59.153.87.59

Монгол улсын боловсролын салбарт хөндөж болохгүй зарчим хууль гэж байна уу? Шинээр томилогдсон сайд, дарга болгон нь л нэг юм яриад л түүнийгээ хэрэгжүүлэх гээд л улайрах юм. Энэ сайд сургуулийн захиралуудыг солиж ажилуулна гээд байгаа гэсэн. шинэ хамт олонд очоод тэр захирал юм хийх гэсээр хэдэн жил.

Avatar

Багш 2024-09-16 202.179.24.35

Хэчнээн сургууль төгсөөд ч заах арга зүй, хүнд юм ойлгуулах чадваргүй бол тэр хүн хувцасны өлгүүр хог гэсэн үг. Хамгийн гол нь багш хүн хүний төлөө гэсэн сэтгэлтэй, багш болох гэж заяасан гэдгээ мэддэг учир цалин бага ч өдийтэй,зүтгээд ирсэн нь олон байдаг.
Курсээр газар ухах, хог цэвэрлэхийг зааж болношдээ

Avatar

Emma 2024-09-16 202.126.90.172

Gadaad dotoodyn nertei surguuliig tugssun humuus ulny tsalintai bagshaarajillahuu, ajillalaa gehed tedniig kurs, murst surgaj, tusuv zardal ureh shaardlaga baih uu, denduu hachirhaltai shiidver bish uu.

Avatar

Зочин 2024-09-16 202.179.24.35

Гадаад дотоод төгссөн хүн гэхээр бодвол өндөр цалинтай байх. Гэтэл тэр хүнд : Чи курст суу жоохон цалинтай багш болноо хө гэвэл ажлаа хаяад давхиад ирэхийн байна лдаа!

Avatar

судлаач 2024-09-16 202.131.251.130

Ийм эргүү сайдыг маш яаралтай огцруулж арай эрүүл саруул хүнийг томилоочээ Оюунэрдэнэ сайдаа. Ийм хүнээс болж танай Засгийн газрын нэр хүнд шалан дээр унахыг хүлээх хэрэггүй байхаа.дэндүү жижиг юм яридаг, багаа бүрдүүлж чадахгүй, арчаагүй ийм сайд энэ салбарт огт нийцэхгүй байгааг олон хүн шүүмжлэх боллоо. яаралтай халах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2024-09-16 90.188.240.17

Яасан юм ойлгодоггүй хүмүүс бэ! Багш дутагдалтай бна, тийм учир түргэн хугацаанд түр ч гэсэн ийм арга хэмжээ авч бна. Өөдөөс нь урт хугацаанд хэрэгжүүлэх юм яриад байх юм.

Avatar

Нэргүй 2024-09-16 202.126.91.210

Энэ багшийн цалин нэмэхээр шинэ монгол сургууль болон бусад хамаарал бүхий сургуулиасаа ш****г ашиг нь буурчих гээд новширч байнаа

Avatar

Зочин 2024-09-16 66.181.176.185

Боловсролын Сайд хүн салбарынхаа гол зүтгэх хүчинг "Математик мэдэхгүй хүн математикийн хичээл заадаг" гэх мэтээр хэлж болохгүй. Ийм байдлаар асуудалд хандаж, салбараа өөд нь татаж чадахгүй ээ. Амьдрал дээр үнэхээр ийм багш нар байдаг бол сурлага султай хүүхдийг хаман элсүүлж, сургасан болж яваад төгсгөж байдаг, бас тэгээд ажиллуулж байдаг системийн алдаа биз дээ. Ийм багшийн шавь бас сул сурлагатан болж, тойрогдоод л явна гэсэн үг. Иймд энэ гинжин хэлхээг таслах цэгийг зөв олсон шийдэл хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.183.16

х***а г*** шаар Монголын ирээдүйг нэг мөсөн устгалаа даа. Багшийн цалингаа 5 сая болгоочээ тэгээд гудамжинд явж байгаа өөр ажил хийж байгаа багш нар чинь ороод ирнэ. Цаашлаад конкурст бага оноо авсан биш багш болохын төлөө толгойтой хүүхдүүд өрсөлдөж байж Монголын ирээдүй хүүхдүүдэд өндөр боловсрол эзэмшүүлнэ

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.176.148

Аргаа бараад л багшлах боловсон хүчнээ нэмэгдүүлэх гэж л байгаа энэ сайдын буруу биш ээ. Үнэхээр англи хэлтэй боловсролтой хүн 45 хоног сурган заах сургалтанд суугаад англи хэл яагаад зааж болохгүй гэж. Муухай мушгиад л орилж хашгираад байгаа тэр өвчтэй Отгонбаатар гэж солиот одоо болиоч. Тэр солиотыг одоо тэр өөрийнх нь фенүүд намынхан нь л дэмждэг юм бацх даа.

Avatar

Нэргүй 2024-09-16 103.212.119.231

Наад хүмүүс чинь багшийн цалингаар ажиллаж, багшийн ачаалал даах уу.

Avatar

Зочин 2024-09-16 192.82.92.42

Гэр бул, НХЯ -нд боловсролыг самарсан шоучин очсон!!!! МУБИС хамгийн дампуу, бохир, хоцрогдсон сургууль! Шинэ сайд бодит унэнийг гаргаж байна. Амжилт хусье.

Avatar

Нэргүй 2024-09-16 202.126.88.181

Боловсролын салбар 100 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд сайхан хөгжсөн ч үе бий.

Avatar

Нэргүй 2024-09-16 124.158.107.187

Яам нь еерсдее гуйвуулга хийж бна. Байгалийн ухаанаар сурч тегссен хумуус мэргэжлээсээ гадна багш гэж тегсдег. Ахиад багшлах сургалт гэдэг ойлголт зевхен юмаа мэддэггуй терийн тэнэгдд л ярьж бна.

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.183.154

Буруу зүйл яриагүй л юм байна

Avatar

Багш 2024-09-16 66.181.178.31

Харин тийм мэргжлээрээ төгссөн хүнийг сургаж ажиллуулна гээд бхад юмаа ойлгоогүй шүүмжлэх донтой малнууд шууд өлгөж аваад гуйвуулаад бх. Зарим нэг нь мэдсээр байж албаар пиардаж бхад хоосон толгойтнууд сэвээд л хэрүүл хийгээд. Үүнийгээ мэдэхгүй шууд хэрэлдэж элдвээр харааж загнах юм

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.186.10

Зориуд гуйвуулж завхруулах санаатай юмнууд л доо !!!
Үнэн ба Зөв гээ л явдаг нэг балай юм,ХҮН -дээ атаархаад үхлээ л дээ. Ингэж байж ялтан болох нь л дээ !

Avatar

Zochin 2024-09-16 103.168.34.5

Математикч мэргэжилтэй хүнийг 45 хоногт багшлах эрх олгоё гэсэн шийдвэр биздээ. Түүхч хүнийг химийн багш болгох гээгүй. Мушгиж буруу тайлбарлаад бгаа хүмүүсийг ойлглхгүй юм. Энэ бол боломжтой шийдвэр. Сүүлийн жилүүдэд МУБИС багш бэлдэх дээр хэт млнофоль болсны үр дагавар одоо гарч ирж бгаа юм. Улсын бусад их сургуулиудад багшлах эрх олгохоо больсны үр дагавар даа

Avatar

Нэргүй 2024-09-16 66.181.186.10

Өө хөө хөө, МУИС төгсөхөд дипломон дээр "Багш" цол, бас тийм мэрэгжил олголоо гэж бичихээ больсымуу ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж