Сурвалжлага: Тамирчдын ордон "балгас" болжээ

Сурвалжлага: Тамирчдын ордон "балгас" болжээ

Сурвалжлага: Тамирчдын ордон "балгас" болжээ

Ашиглалтад ороод 66 жилийн нүүр үзэж буй Спортын төв ордны барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гурван ч удаа гарчээ. Тив, дэлхийн тавцанд гарсан, гарах олон зуун тамирчин төрүүлсэн Спортын төв ордон өдгөө барилгын насжилт дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлттэйгээ 10 гаруй жилийн хугацааг үдэж байгаа аж. Уг барилгын эдэлгээ, үйл ажиллагааны талаар сурвалжлахаар Спортын төв ордныг зорив.

Спортын төв ордон үүднээсээ эхлээд түм түжигнэж, бум бужигнах ажээ. Үүргэвч үүрсэн хүүхдүүд, багш дасгалжуулагч нар гээд олон хүн нааш цааш холхино. Дөнгөж хаалгаар оронгуут нэг давхарт спортын хувцас зардаг гурван жижиг дэлгүүр байв. Тэд тэнд түрээсээр суудаг гэнэ. Нэг давхарт агуулах, няравын өрөө зэрэг албан өрөө, паралимпийн хороо, дунд сургуулийн гуанз, жүдо бөхийн бэлтгэлийн заал, тэмцээн уралдаан зохиодог заал байх ажээ.

"Буянт-Ухаа", "Степпе Арена" зэрэг томоохон заалууд баригдаагүй үед өдөр бүр улсын, Ази тивийн аварга шалгаруулах том, том тэмцээн уралдаан зохиогддог байсан спорт заал өдгөө гэрэлтүүлэг муутай, элэгдэж хуучирсан модон сандалтай, хана тааз нь хуурч, мөөгөнцөртжээ. Биднийг ороход ахмадын улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болж байв. “Том тэмцээн уралдааны стандарт хангахгүй байна. Тухайлбал сагсан бөмбөг, гар бөмбөгийн лиг гэх мэт томоохон, хүн их үздэг тэмцээнүүдийг зохион байгуулах боломжгүй. Түүнээс энгийн жижиг тэмцээнүүдэд болоод байна” гэж Спортын төв ордны менежер Г.Нямдорж хэлэв. Уг заал 1200 хүний суудалтай аж. Дахин сандал нэмэх гэхээр заалны багтаамж багасчих учир нэмдэггүй байна.

Спортын төв ордны менежер Г.НЯМДОРЖ:

“Улс, улсын төсвийн хөрөнгөөр ерөөсөө спорт заал барьдаггүй. Буянт-Ухаа цогцолборыг Хятад улсын буцалтгүй тусламжаар барьсан. Степпе Арена, UG арена гэх мэт сүүлийн үед баригдсан томоохон заалнууд бүгд хувийн хэвшлийнх. Спортын төв ордон насжилт нь дууссан, бороо ус нэвтэрнэ, хана тааз мөөгөнцөртөж хууларсан. Дулаан алдагдалтай өвөл маш хүйтэн учир улсын төсвөөр жил бүр урсгал засвар хийдэг, ерөнхийдөө элэгдэлд орсон.”

БҮХ СЕКЦ, ДУГУЙЛАН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЧЭЭЛЛЭДЭГ

Спортын төв ордонд өсвөрийн болон шигшээ багийн тамирчид жүдо, самбо, хүндийн өргөлт, чөлөөт бөх, бокс гэсэн төрлөөр бэлтгэл сургуулилалт хийдэг байна. Бүх секц, дугуйлан үнэ төлбөргүй хичээллэдэг ажээ. Чөлөөт бөхийн заалнаас бусад бэлтгэлийн заалыг 2020-2021 онд модон рекээр доторлож, засвар шинэчлэл хийн, хаалгыг нь сольжээ. Тэр ч утгаараа хана хаалга нь цэвэрхэн байв.

Хүндийн өргөлтийн гол хэрэгсэл болох штанг, диск зэрэг төхөөрөмжтэй, зориулалтын дэвжээ бүхий зааланд өсвөрийн хүүхдүүд бэлтгэлээ хийж байлаа. Мөн хэд хэдэн урт сандал байрлуулсан байв. Хүндийн өргөлтийн заалыг тамирчид дасгалжуулагч нар хувиасаа санхүүг нь гаргаж хоёр сарын өмнө засжээ. Штанг, диск зэргийг мөн шинээр авсан байна. Өвөл цонхоор нь салхи сийгдэг учир гялгар цаас татаж, дулаалга хийж өвөлждөг ажээ.

Хүндийн өргөлт тэнцвэрийн спорт учир дэвжээ хамгийн чухал байдаг байна. Өмнөх дэвжээ нь дэгэн догонтой, нэлээд асуудалтай байсныг өөрсдөө сольж, янзалжээ. Тоног төхөөрөмжийн хувьд Орос улсын хуучных учраас зарим нь ажилладаггүй байна. Тиймээс тамирчдад зориулсан фитнесийн шинэ тоног төхөөрөмж шаардлагатай байгаа ажээ. Мөн тамирчдын хувцас солих өрөө болон бэлтгэлийн дундуур амрах өрөө хэрэгтэй байгааг өсвөрийн багийн дасгалжуулагч Б.Цолмон хэлж байлаа. Учир нь, өглөө орсон бэлтгэл өдөр завсарлаад үдийн хойно дахин ордог аж. Тэр хооронд тамирчид амрах өрөөтэй байвал зүгээр гэдгийг онцолж байсан юм.

Самбо, жүдо, боксын бэлтгэлийн өрөөнүүд хамгийн цэвэрхэн байсан юм. Учир нь энэ гурван заалыг 2020 онд засварлаж бүгдийг нь модон рекээр доторлож цонх хаалгыг нь янзалжээ.

Боксын заалны хувьд жижиг учир 10-аас дээш хүүхэд бэлтгэл хийх боломжгүй гэнэ. Аль ч спортын төрлийн шигшээ багийн тамирчид өдөрт хоёр удаа буюу өглөө болон үдийн хойно бэлтгэлээ хийдэг байна. Харин өсвөрийн тамирчид тэдний зай завсраар бэлтгэл сургуулилалтаа хийдэг ажээ.

ӨВӨЛ БҮХ ЦОНХ НЬ ЦАНТСАН БАЙДАЛТАЙ, МАШ ХҮЙТЭН ТУХГҮЙ БАЙДАГ

Чөлөөт бөхийн заал хамгийн хуучин элэгдэлд орсон нь байв. Дэвжээ нь урагдаж салбарсан байдалтай. Үүдээр нь ороход маш бүгчим агааржуулалт байхгүй байлаа.

Анх цонх нь дан байсныг хоёр давхар болгож янзлахдаа цаад цонхыг нь онгойхгүй болгосон учир агаар сэлгэх боломжгүй болжээ. Хамгийн сүүлд 2017 онд бүрэн засвар хийсэн байна. Түүнээс хойш жил бүр урсгал засвар хийдэг аж. Өвөл маш хүйтэн цонх нь цантсан байдалтай байдаг гэж дасгалжуулагч багш хэлэв.

БҮРЭН БҮТЭН ШИРЭЭ САНДАЛ, ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ ЗҮЙЛ ТУН ХОВОР БАЙВ

Спортын төв ордны хаалгаар ороод зүүн гар тийшээ эргээд гурван давхарт Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль байх ажээ. Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургалттай 12 сургууль үйл ажиллагаа явуулдгийн нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль бөгөөд 2009 онд байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл Спортын төв ордонд байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Биднийг очиход бүх ширээ сандлаа коридортоо гаргаад давхарлаад өрчихсөн, ангиуд засвар хийсэн байдалтай байсан юм.

Ихэнх анги маш жижигхэн, нэг ангид 20-25 хүүхэд хичээллэдэг. Спортын төв ордон дотор үйл ажиллагаа явуулдаг спортын мэргэшсэн, төрөлжсөн гэх дунд сургууль сурагчдадаа ямар байдлаар хичээл заадаг, анги танхим нь хүрэлцдэг эсэх нь яах аргагүй анхаарал татаж байлаа. Учир нь, спортын төрөлжсөн гээд байгаа дунд сургууль нь хүүхдэд давхар ерөнхий боловсролын мэдлэг олгодог атлаа анги танхим хүрэлцээгүй, нэгдүгээр давхар болон хоёрдугаар давхрын хэд хэдэн өрөөг түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг гэж байв. 15 жилийн хугацаанд эцэг эх, сурагч, багш нар нийлж жил бүр урсгал засвар хийсээр иржээ. Энэ жил ч мөн тэр л жишгээрээ багш нар анги танхимаа янзалж байв. Тэнд бүрэн бүтэн ширээ сандал, өнгөтэй өөдтэй зүйл тун ховор байх ажээ. Тус сургуулийг бие даасан сургууль болгоно гэж 2012 онд яригдаж тухайн үед, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд хоёр га газрыг холбогдох байгууллагуудаас шийдүүлж, барилгын зураг төслийн ажлыг бэлэн болгосон ч санхүүжилтийн асуудал тулгарч өнөөг хүртэл чимээгүй байгаа аж.

2020 оноос өмнө бүх ангид үдийн хоол өгдөг байсныг болиулж зөвхөн дөрөв, тавдугаар ангид үдийн хоол өгдөг болжээ. Тус сургууль нь дөрөвдүгээр ангиас эхлэн элсэлт авдаг байна.

Багш нарын зүгээс, “Манай сурагчид өглөө 07:40 цагаас ороод, өдөр 13:20 цагт бэлтгэлдээ ороод, орой 18:00 цаг гэж тардаг. Ихэнх нь гэр хорооллоос холоос явдаг хүүхдүүд байдаг. Байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг хүүхдүүд өдөр гэртээ харьж чаддаггүй учир зөвхөн бага анги гэлтгүй бүх ангийн хүүхдүүдэд үдийн хоол их боломжийн байсан. Үүнийг нь дахин өгч эхэлбэл уг нь сайнсан. Боловсрол, шинжлэх ухааны яаманд удаа дараа хүсэлт тавиад бүтэхгүй байгаа” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БАТЦАГААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

StephanieMarie 2024-08-14 109.248.48.244

Харуулах боломжгүй.

Avatar

LoriAnderson 2024-08-14 46.8.107.131

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRowe 2024-08-14 188.130.129.211

Харуулах боломжгүй.

Avatar

SueReichmann 2024-08-14 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiVarsho 2024-08-14 46.8.223.11

Харуулах боломжгүй.

Avatar

RachaelCathey 2024-08-14 109.248.143.4

Харуулах боломжгүй.

Avatar

MaureenMathews 2024-08-14 109.248.142.2

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiRamirez 2024-08-14 109.248.142.97

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMeyers 2024-08-14 46.8.17.71

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaRasmussen 2024-08-14 109.248.12.199

Харуулах боломжгүй.

Avatar

NataleeSpeaks 2024-08-14 212.115.49.220

Харуулах боломжгүй.

Avatar

SarahCleghorn 2024-08-14 5.183.130.72

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-14 103.168.34.43

Тамирчид нь ч балгас сэтгэхүйтэй.

Avatar

KimberlyBrooks 2024-08-14 188.130.129.159

Харуулах боломжгүй.

Avatar

KristiReed 2024-08-14 188.130.186.44

Харуулах боломжгүй.

Avatar

AngieRobinson 2024-08-14 109.248.205.139

Харуулах боломжгүй.

Avatar

TierraBarnes 2024-08-14 31.40.203.20

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisCarter 2024-08-14 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaFranklin 2024-08-14 109.248.15.87

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneeGlover 2024-08-14 109.248.14.166

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHerrera 2024-08-14 109.248.54.98

Харуулах боломжгүй.

Avatar

NancyLopez 2024-08-14 109.248.14.164

Харуулах боломжгүй.

Avatar

JackieMorris 2024-08-14 109.248.15.3

Харуулах боломжгүй.

Avatar

AprilJohnson 2024-08-14 188.130.137.246

Харуулах боломжгүй.

Avatar

MichelePullen 2024-08-14 94.158.190.213

Харуулах боломжгүй.

Avatar

FransiscaLacy 2024-08-14 109.248.54.35

Харуулах боломжгүй.

Avatar

Арчаагүй 2024-08-14 59.153.115.247

Арчаагүй л байна даа. СТО өмнө баригдсан Дуурын театр, Драмын театрууд өнгө зүстэй л байна

Avatar

MichellePalmer 2024-08-14 185.181.247.46

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-08-14 66.181.184.224

300 тэрбум идчихсэн

Avatar

Нэргүй 2024-08-14 103.145.234.34

Юмыг үнэгүйдүүлж авдаг танил тактик харагдаж бна.Миалж миалж байгаад Женко авах нь дээ

Avatar

Нэргүй 2024-08-14 43.228.130.33

tuvduu gantshan jijigheen sportiin ordontoi hot ch gej yu bhav. odoo statusaa uurchilj tuv aimgiin 9n sum bolvol taarna.

Avatar

Чдчдчдёь 2024-08-14 202.9.40.131

Ямар өрөвдөлтөй аргах хмжэ бээ.

Avatar

Нэргүй 2024-08-14 14.1.81.82

URLAG

Avatar

PRIORITY 2024-08-14 14.1.81.82

УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТ 3 бол угаасаа л ЗУГАА ЦЭНГЭЛ-ийн Ертөнц. Энэ Урлаг, Аялал Жуулчлал, Спорт 3 Улс ОРны Эдийн Засагт Голлох Чухал Салбар ерөөсөө биш. Монголчууд, Төр засаг нь Ажил , Амьдралдаа PRIORITY зүйлсээ ялгаж салгаж мэддэг УХАМСАРТАЙ, БОЛОВСРОЛ-той болцгоомоор байнаа…..Ийм ЧУХАЛ БИШ зүйлсийг өдөр бүхэн Улсаараа Ярьж Цагаа Дэмий үрмээгүй байнаа……Жамтай юм жамаараа яваг цаашааа ….Гол Ажилдаа Орцгоомоор байнааа……

Avatar

AmyMartinez 2024-08-14 46.8.107.133

Харуулах боломжгүй.

Avatar

бүгд 2024-08-14 103.57.92.233

ОЛИМП СПОРТЫН ЯАМ, ТҮҮНИЙ САЙДЫН АЖЛЫН ҮР ДҮН ЭНЭДЭЭ ХӨӨРХИЙ

Avatar

СТО 2024-08-14 66.181.190.152

Муулаад эхэлж дээ. Буулгаад орон сууц барих нь.1 давхараа заал болгоно гэх боловуу

Avatar

Бадарч тахар 2024-08-14 66.181.188.201

Энэ ордоны үүдэн дээр шатарчид цуглаад нүүж байгааг харахгүй байна уу ! 100 татчихаад нүүхэд хожигдодгүй олон сайн эрс байгаа шүү !

Avatar

Zochin 2024-08-14 202.21.111.170

Энэ ордонд насжилт нь болсон, үүргээ гүйцэтгэсэн. Харин Шинэ яармаг хорооллын урд баригдсан спортын ордон ашиглалтанд ороогүй байхдаа дээвэр нурж одоо бүүр барилгын нь бүтэн буулгаж байна. Нийслэлийн хөрөнгөөр барьсан спортын шинэ ордон шүү.
Та бүхэн очоод хараарай.
Степпе Арена ордоны урд байгаа. Хувийн хэвшлийн барилга байгууламж улсын хөрөнгөөр баригдсан барилга байгууламж хоёрын ялгаа бодитоор харна шүү. Арай дэндүү хариуцлагагүй байна. МОНГОЛЫН ДАРГА нар.

Avatar

ТАМИРЧИН 2024-08-14 202.70.34.115

НААД ХУУЧИН ОРДОНОО ОДОО БУУЛГАЖ ШИНЭЧИЛ, БУЯНТ – УХААГИЙН ОРДОНГ БҮРЭН АШИГЛАХ БОЛОМЖТОЙ………. ШАРАВЖАМЦЫН ҮЕЭС БҮХ ОРЛОГОТОЙ ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙГ НААНА ЧИНЬ ЯВУУЛЖ ОРЛОГЫГ ш*** ЗОРИЛГООР ОДООГ ХҮРТЭЛ БАЛАЙТААД БГААМ ……………. ТЭР САЙХАН ТОМ ОРДОНГ БҮРЭН АШИГЛАХ ЦАГ БОЛСОН…………….

Avatar

zailyylg 2024-08-14 216.38.195.74

zz gadni galzyy xylgaichcmi

Avatar

BALIAR UYM XARAAD CPSURTSAN BALIAR XOGNIUS SHYY, mojesh lubijni gyiljntsisk 2024-08-14 216.38.195.74

XOTOOPOO DYYREN XOG XAYTSAN, MUUXAI YZLYIN TSARAITAI, NEGYYDEER XULGAILLAA XUILGEED TIVIIN ABARGA BOLTSON BALIAR CJN XULGAICH NAR SHY.
ymar solution xyn bainga XOG trash, gyilagchin steeldtsen,operation xuij XUBuin emleg ajlyyltsan,XOTOOPOO xulgyi gyilagchdaa devstsen UURUIXOO GALZUU XOTDOO yndestendee,GERTEE GALZUURGUTAJii

Avatar

Нэргүй 2024-08-14 202.126.91.204

Хитад барьж өгсөн юм. зөв харж хандаад бвл дахиад 1000 жил ч болно. нураалгахгүй шүү

Avatar

Зочин 2024-08-14 202.126.90.169

Олимпоос ганц медаль авсан , 300 тэрбум төгрөг салхинд хийссэн баас болсон

Avatar

Нэргүй 2024-08-14 59.153.115.165

спорт яах вэ. биднийг хуурах дарга нарын хөөрөгдөл. спорт хөгжүүлээд улс хөгждөггүй. хөгжсөн улсад спорт хөгждөг. улсаа хөгжүүлье.

Avatar

aktalsan yndeslel Xynui yumuig,Xynui XOTuig baliar bolgojnyraaj 2024-08-14 216.38.195.74

MAANAG gyilagchingyyd tsergjl tulj gologdloo byr sanaarxaj

Avatar

Нэргүй 2024-08-14 202.126.90.162

Нураагаад шинээр барих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-08-14 66.181.182.67

ЭНэ ордоныг ч бас хятадууд барьсан даа 1958 онд

Avatar

xylgaiJworker neg garaldaa ochilj gomdolgyi yu,ZUZAAN ARISTAI SADAANIOBIJmini 2024-08-14 216.38.195.74

UUPSDUU baganalj DESPEDSEN MODON BAISHINDAA AMIDARDAG, TUBUUR
NI SETGELGYI XOT XULGAICHID, ZEREGTSEN DARJ ALAX GAZAR OLGOJ ULUNG ZEREGTSEN OCBARIJ DARAMTALJ CURGUULIIN XAJYUGIN BAISHIN ZAMRUU XEN BARISAN TOGTOOX, iND BAS BUDUULEG XULGAICH GALZUUGIN ZASAGLAL ZAM TEEVERLYY NI BARILGA XAAJ BARIJ, BYDYYLEG SETGETSTEI GALZUU ARD ZASAGLJ BOLOXGYI BOLLOO, XAA BN MANGAR WORKER IN BARITSALT CHINI.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж