"Манай хичээлийн хөтөлбөр хүүхдийг амьдралд бус шалгалтанд л бэлдэж байна"

"Манай хичээлийн хөтөлбөр хүүхдийг амьдралд бус шалгалтанд л бэлдэж байна"

"Манай хичээлийн хөтөлбөр хүүхдийг амьдралд бус шалгалтанд л бэлдэж байна"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас өнөөдөр/2024.04.10/ дараах асуудлаар тодруулга авлаа.


-Хүүхдийг багш нь зодсон асуудлууд удаа дараа гарч байна. Энэ дээр та ямар арга хэмжээ авч байна вэ? Бүрэн гүйцэт багшийн боловсрол эзэмшээгүй хүмүүсийг орон тоо муу, нөөц дутмаг гэдэг шалтгаанаар бага анги, цэцэрлэгийн багшаар ажиллуулж байгаа дээр ямар бодолтой байна вэ?

-Цэцэрлэгийн орчинд хүүхдэд халдсан ноцтой хэрэг гарлаа. Мөн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлууд гарлаа. Гэхдээ энэ сүүлийн үед гарч ирж байгаа асуудал биш. Өмнө нь байж л байсан. Хамгийн гол нь бид нар мэддэггүй байсан. Тиймээс сүүлийн хоёр жил манай яам шүгэл үлээж, нийгэм үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэдгийг, ямар эрсдэл дагуулдаг болохыг ойлголоо. Гэхдээ үе тэнгийн дээрэлхэлт ганцхан Монголд байдаггүй. Дэлхий нийтийн үзэгдэл. Өөрсдийгөө зөвтгөж байгаа юм биш шүү.

Хоёрдугаар асуудал нь, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрхэнд халдсан хэд хэдэн удаагийн үйлдэл гарлаа. Үүнийг тогтолцооны шинэчлэл талаас нь харахгүй бол нэг удаагийн гал унтраасан арга хэмжээ авч болохгүй. Нэгдүгээрт нь, багшийн ёс зүйн асуудал. Хоёр жилийн өмнө багш хүүхэд зодож шуугиан тарьсан. Үүний дараа эцэг, эх, асран хамгаалагчийн ёс зүйн зөвлөл байгуулагдсан. Есдүгээр сарын 1-н эхлэхэд багш, сурагч, асран хамгаалагчид гурвалсан гэрээ хийдэг болсон. Гуравдугаар ажил нь, сургуулиуд дээр сэтгэлзүйчтэй болсон. Гурван сургууль тутмын хоёр нь сэтгэлзүйчтэй болсон. Энэ онд бүх сургууль сэтгэлзүйчтэй болно. Сургуулийн сэтгэлзүйч нарыг ойролцоо цэцэрлэгүүд дээр ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Дөрөвдүгээрт, камержуулалт. Улаанбаатар, аймаг орон нутгууд ч энд анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгүүд дээр камержуулалтын ажлыг сүүлийн хоёр жил түлхүү хийлээ. Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн 80 орчим хувьд нь камер байна. Дорноговьд болсон аймшигт явдлаас хойш эцэг эхчүүдэд сурагчдын хэдэн цагт сургуулиас гарсан, очсон мэдээлэл нь очдог болсон. Одоо хүссэн үедээ эцэг эхчүүд нь камераар хяналтаа хийдэг болгох хэрэгтэй юм байна.

Боловсролын салбарыг бүхлээр нь дарангуйлагч, хүний эрхийг зөрчигч салбар болгож болохгүй.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх гэж 1200 орчим шинэ багшийг бэлдсэн. Үүний 600-700-г нь туслах багшаар бэлтгэсэн. 45 хоногийн түргэвчилсэн хөтөлбөрөөр бэлдсэн. Цаашдаа хөтөлбөрийг эргэн харан засч залруулах зүйлсийг хийх хэрэгтэй гэдгээ харлаа. Боловсрол өөрөө хамтын оролцоо учир талуудын оролцоо чухал. Нэг удаагийн үйл явдал болоод л цочирдож, мартаж болохгүй. Өмнөхөөсөө сургамж аваагүй үйл явдлууд дахин битгий тохиолдоосой.

-Багш гэхээр өрөвдсөн байдалтай ханддаг. ЭЕШ-даа сайн оноо аваагүй хүүхдүүд багш болж байгаа гэсэн хандлага байна. Тэгвэл онц сурдаг, сайн хүүхдүүдийг багш болгох зорилго хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Боловсролын зургаан шинэ сэргэлтийн бодлогоо зарлалаа. Шинэ хөтөлбөрийн хүрээнд хичээлийн тоогоо цөөлж, агуулгаа хөнгөн болгъё гэж байна. Манай хичээлийн хөтөлбөр хүүхдийг амьдралд бус шалгалтанд л бэлдэж байна. Тиймээс хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Хоёрдугаарт, багшийн хөгжлийн асуудал байгаа. Ямар хүүхдийг, ямар хөтөлбөрөөр багш болгох вэ гэдэг дээр анхаарна. Багш гэдэг өөрөө ажлын байран дээр тасралтгүй хөгждөг, суралцдаг. Гуравдугаар, цалин, нийгмийн баталгаа. Багш нарын цалинг хоёр дахин нэмлээ. Одоо бол төрийн албан хаагчдын дундаж цалингаас өндөр байна. Сайн гүйцэтгэлтэй багш 40 хувийн урамшуулал авдаг боллоо. Мөн хөдөөгийн багш нарт нэмэгдэл өгч байна. Улаанбаатарт хүүхдийн тооноос хамаарч нэмэгдэл олгож байна. Багш нарын хичээл, практик, эрүүл мэнд, интернетийн зардлыг олгож байна. Бид нар тодорхой ахиц гаргаж байж л энэ угжирсан асуудалтай тэмцэж байна. Хуучин бол хамгийн шилдгүүд нь багш болдог байсан. Харин одоо ЭЕШ-аар тааруу оноо авсан хүүхдүүд багш болоод нийт массын олонх болж байна.

-Орос гуравдугаар сургуулийн захирал ж.соронзонг чөлөөлсөн ч шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан?

-Анхан шатны шүүх Боловсролын яамны зөв гэж гарсан. Нийслэлийн шүүхээр яамны зөв гэж гарсан. Одоо Дээд шүүх рүү хандаж байгаа юм байна лээ. Нэг хэсэг нь хуулийн дээр, нэг хэсэг нь хуулийн доор амьдарч болохгүй шүү дээ. Шударга шүүхийн шийдвэр гарна гэж бодож байна.

-Таныг Засгийн газрын гишүүний хувьд асуухад сүүлийн таван сарын хугацаанд онцгой байдлын таван алба хаагч амиа алдлаа. Энэ дээр салбарын сайдад нь хариуцлага тооцох ёстой гэж бодож байна уу? Зарим сайд нар ганцхан хийтэй үгний төлөө ажлаа өгч байсан түүхтэй. 

-Засгийн газрын асуудал гэж харж байна. Өнөөдөр бид боловсрол, онцгой, батлан хамгаалахын асуудлыг ярьж байна. Төрийн алба хаагчдын нийгмийн баталгаа, цалин, ёс зүй, мэргэжлийн чадавхын асуудлыг тогтолцоогоор нь ярих ёстой. Хууль өргөн барихаар ажиллаж байна. Монголын төрийн албанд байгаа алба хаагчдаа яаж чадавхжуулах вэ гэдэг дээр анхаарч байна. Тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэх бэлтгэл ажил хангагдаж байна. Хамгийн шилдгүүд нь Монголын төрд ажиллах ёстой. Ёс суртахууны хариуцлага тодорхой хэмжээнд байж болно. Гэтэл тогтолцооны гажуудлуудыг нэг удаагийн үйлдлээр, ослоор баллуурдаж үлдэнэ гэдэг дутуу харсан алхам болох болов уу.

-Хаврын чуулган удахгүй хаагдана. Энэ чуулганаар заавал хэлэлцүүлэх ямар хуулийн төслүүд байна вэ? 

-Бид нар боловсролын салбарын багц хуулиа батлууллаа. УИХ анх удаагаа боловсролын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийлээ. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Хэрэгжүүлж чадвал гэрт хамгийн ойрхон сургууль хамгийн сайн сургууль байх ёстой тогтолцоог хэрэгжүүлж чадна. Чанарын боловсролын үнэлгээгээр хуучин дүнгийн тогтолцоогоороо муу дүн авлаа. Төрөлх хэлээрээ унших чадвар муу дүн авлаа. Энэ бол гажуудал. Хөтөлбөрөө шинэчилж, багшаа хөгжүүлж, үнэлгээгээ шинэчилж үүнийг засъя гэж байгаа юм. Хөдөө, хотын ялгааг арилгадаг санхүүгийн тогтолцоо, цахим шилжилт зэргийг хийж л шинэчлэл хийж чадна. Үлдсэн хугацаанд манай яам шинжлэх ухаан, технологийн хуулиа өргөн барина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-04-10 202.179.27.167

Эрлийзүүд энэ төрийг э****з болгосон. Аль ч салбар сүйрсэн! Монгол улс тогтолцоогоо бүрэн шинэчлэх болсон. Өөр юу ч хийгээд, ямар ч нам , лам байгаад авралгүй болсон доо!!!!!!

Avatar

ХҮН болох...... 2024-04-10 203.98.76.4

Авъяасаас илүү Ёс Суртахууныг, Чадвараас илүү Хүн Чанарыг эрхэмлэдэг болж байж л Мөрөөдийн Барууны Улсууд шиг Улс болнодоо Монгол улс мань.

Avatar

Нэргүй 2024-04-10 49.0.141.65

Сэтгэдзүйч нь хүүхдийн ярьсан зүйлийг цааш нь задлаад сургуульдаа бүр байх аргагүй болгосон.

Avatar

Энхээ 2024-04-10 38.91.100.157

Энхамгалан сайд гуай хэдий болтол Монгол хүүхэдүүд дээр янз бүрийн төсөл хөтөлбөр турших гээ вэ одоо болиоочээ бүх шатны сургууль дээр 5-р анги хүртэл зөвхөн Монгол хэл дэээр хичээл ордог болмоор байна

Avatar

Нэргүй 2024-04-10 202.126.94.149

Та салбараа шүүмжлэх бус хийчээд ярих шийдчлээ гэж ярих хэрэгтэй,,,,,,,,,,,,,,,,,, сонгууль болоход битгий сэрээд бай

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.179.67

энэ өвөө ямар нүдэнд хүйтэн хүн бэ
яаг х***а хүнээс илүү х***а нүүр царайтай ккккккк

Avatar

Иргэн 2024-04-10 66.181.160.73

сайд байхдаа юу хийж бсн юм бол доо. яах гэж сайд болсон?

Avatar

Иргэн 2024-04-10 202.9.40.159

141р сургуулийн 1з ангийн багш хүүхдийн толгой уруу заналтайгаар зодож байхыг нь хараад яаж ч чадсангүй. Утсандаа зураг авахаар болохгүй хуультай. Зөвхөн хүүгийн зургийг л авсан. Аав ээжид нь дуулгахаар үнэмшихгүй байх. Яах вэ?

Avatar

Хүн сүрэг 2024-04-10 103.57.95.91

Боловсрол гэж байхгүй болсон

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.190.220

энэ хшн их дээрэлхүү хүн ялгасан зантай яаж ё хүүхэд хүмүүжүүлж сургах яамны сайд хийдгийн болдоо

Avatar

Нэргүй 2024-04-10 202.126.89.135

Сургуулийн хөтөлбөрөөс зураг, дуу хөгжим, биеийн тамир, хөдөлмөр, уран зохиолын хичээлүүдийг хасаач ээ!

Avatar

Нэргүй 2024-04-10 49.0.141.65

Дуу хөгжим байж болно. Ганц семестр ороод хэдэн нот заагаад өөрийнх нь дуртай хамтлаг, сонирхдог дуу, бүжиг, хөгжмөөр дагнаж хичээллээд хаах хэрэгтэй. Бетховены намтар, төрсөн үхсэн оныг цээжлүүлж яах гээд байдаг юм. Биеийн тамир байх нь зөв, тэгэхдээ намхан хүүхдийг сагс тоглуулж 60 оноо тавиад, мариалаг хүүхдийг уртын харайлтад харайлгаж 50 оноо өгөх хэрэггүй, чаддаг сдортын төрлийг нь нээж өгөх хэрэгтэй. Намхан бол теннис сайн тоглож болно, мариалаг хүүхэд нь хүчний талдаа илүү байгаа.

Avatar

Зочин 2024-04-10 192.82.92.42

Салбараа мэдэхгуй, угуйсгэж явахаа болих хэрэгтэй! Суулийн 2 жил боловсролыг унэхээр самарлаа!!!

Avatar

CCC 2024-04-10 66.181.179.145

TEGEED SAID NI YUM BOL HIIGEECH~ BIYEE AVCH YAVAH, YOS ZUI, YOS SURTAHUUNII HICHEEL ZAAVAL ORUULAH HEREGTEI BNA. HODOONII HUUHDUUDED YALAGUYA OOCHERLOH, URDUUR DAIRAHGUI BH, HOTIIN SOYOLIIN TALAAR HICHEEL ZAAVAL ORUULAH HEREGTEI. HOT HODOONII YALGAA ORCHIN UYIIHHEN ILUU GARCH BNA SHU

Avatar

CCC 2024-04-10 66.181.179.145

TEGEED SAID NI YUM BOL HIIGEECH~ BIYEE AVCH YAVAH, YOS ZUI, YOS SURTAHUUNII HICHEEL ZAAVAL ORUULAH HEREGTEI BNA. HODOONII HUUHDUUDED YALAGUYA OOCHERLOH, URDUUR DAIRAHGUI BH TALAAR HICHEEL ZAAVAL ORUULAH HEREGTEI. HOT HODOONII YALGAA ORCHIN UYIIHHEN ILUU GARCH BNA SHU

Avatar

Нэргүй 2024-04-10 139.5.216.27

unen yamarch heregtseegui hicheel yadaj 10 angi tugsuud 2 jil collegy surdag uldsen 4 jilee ih surguuli tugsdug bolgoochee

Avatar

Ажлаа өг. 2024-04-10 103.212.118.235

УИХ-Д 12 ЖИЛ СУУЖ ХУУЛЬ БОЛОВСРУУЛСАН, БШУ-НЫ САЙДААР ХАНГАЛТТАЙ ОЛОН ЖИЛ АЖИЛЛАХДАА ЮУ ХИЙЖ БАЙСАН АМЬТАН БЭ? СОНГУУЛИАС ӨМНӨ АЖЛАА ӨГ. УИХ-Д ГОРЬДОХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

Шбшу 2024-04-10 66.181.179.42

Журамласан үгийг яагаад хөөж арга хэмжээ авахгүй бна? Яагаад тэр хорлон сүйтгэх арга хэмжээг зөвшөөрөөд одоо болтол дуугүй байдаг юм сайд гуай?

Avatar

Бөө 2024-04-10 66.181.179.42

Одоо л мэдэж байгаа юм уу. Үнэн шүү. мар ч практикгүй онц хэрэггүй зүйл зааж ихэнх цаг авч байна. Мөн манай 12 сард 6 хзрэх 5 нас 4 сартай хүүхэд одоо бэлтгэлд заавал яваад ирэх намар сургуульд сурахаас өөр аргагүй хуулийн орчин бна. Ядаж 6 хүргээд орох боломжгүй. Их сургууль жишээлбэл ШУТИС эрчим хүч хуучин баахан аймарм нарийн тоо үзээд амьдрал дээр практикаа мэдэхгүй төгсдөг байсан. Одоо ч бараг л хэвээрээ байх. Хүнд суртал, захиргааны шинж чанартай ажлуудыг бүх шатанд багасгамаар бнаа.

Avatar

Нэргүй 2024-04-10 49.0.141.65

12 жилийн сургалтанд эрүүл мэндийн хичээл, биологийн хичээл дээр ү****н , өндгөн эс, эр бэлгийн эсийг яасан олон удаа, хэт деталчилж заадаг юм Бэлэгсийн тойм зураг байж болох ч бүр анагаахын оюутгы хэмжээнд заачих юм. Эр бэлгийн эсийн сүүл толгой их бие гээд сүүл нь ийм үүрэгтэй ч гэх шиг14 тэй хүүхэд шүү дээ.
Хчиээлийн тоо ихдээд агуулгаа цагтаа хүргэх гээд хэт нарийн юм давхардуулж оруулаад логик уялдаа ч байхгүй боллоо. Нэг хичээлийн суурь ойлголт болох хичээл дараа нь ч орж байх шиг.

Avatar

багш 2024-04-10 202.9.46.216

ЭНХ-АМГАЛАН ………СУИС- Н СОНИНТОГОСЫГ ХЭЗЭЭ ЗАЙЛУУЛАХ ГЭЖ БАЙНА ???????????!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

ЯГ ЗӨ ТОДОРХОЙЛСОН БАЙНА 2024-04-10 59.153.112.65

ЭЕШ ЗӨВХӨН ЕЭШ ГЭСЭН ХАНДЛАГА ДУНД СУРГУУЛИЙН ГАНЦ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ БАС НОМЛОЛ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. СУРАГЧИД БОЛ.ИРЭЭДҮЙН ИРГЭД, ЭЦСИЙН ЭЦЭСТ ХҮН ШҮҮ ГЭДГИЙГ БҮР УМАРТСАН. ЯМАР НИЙГЭМ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГААГ БУРХАН ТЭНГЭР Л МЭДЭХ БАЙХ ДАА.

Avatar

Боловсролын сайдад 2024-04-10 202.9.47.38

Сургуулийн хүүхдэд маш их гэрийн даалгавар өгдөгөөс 6 цагийн хичээлд суугаад 6 цаг даалгавар хийх тохиолдол их байна. Хүүхдийн эрх ноцтой зөрчидөж буй энэ асуудлыг шийдэж өгнө үү.

Avatar

Нэргүй 2024-04-10 49.0.141.65

Багш болгон өөрийн хичээлийг чухал гээд бодчирсон. Бүтэн өдөржин хийгээд барахгүй машины загвар, 200 мөр шүлэг, ватум цаас дүүрэн зураг зурах, 50 бодлого, хэт нарийн томъёонууд бүиэхгүй ээ. Хоорондоо багш нар ажлаа уялдуулаад долоо хоногийн даалгаврын ачааллыг бодолцох хэрэгтэй. Сайн хүүхдийн жишгээр тооцоод тааруухан хэдийг нь бүр чирчих юм

Avatar

Нэргүй 2024-04-10 103.9.90.100

яаааг үнэн. Бага ангидаа хөөрхөн янз янзын юм сэтгэж хийгээд л их сэргэлэн, золбоолог байсан. Гэтэл дунд ангид ороод өглөө хичээл үдээс хойш, орой даалгавар. Хүүхдүүдийг хөгжүүлэх ямар ч өдөр, цаг алга. Хагас бүтэн сайнд нэг бассейнд, хагас дутуу дамжаанд, тэгээд лагерт агаарт гаргахаас өөр ямар ч юм алга. бичээд л бодоод л, харилцан ярилцаж байгаа ч м алга. Багш нар гэж баахан жижигхэн жижигхэн бичигтэй канондсон цаас өгсөн хэдэн авгай нар. Тест л хийдэг. харилцан яриа хийх юу ч алга

Avatar

МУУ СЭТГЭЛЭЭ ЯЛАХУЙ 2024-04-10 203.98.76.4

Онц Сурдаг, Математик боддог, Англи хэл сурдаг, Олимпиаданд ордог ОНЦ Хүүхэд биш зүгээр л БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭРЭЭ ӨӨРТ ХИЙГЭЭД ӨРӨӨЛД МУУ МУУХАЙГ ХИЙДЭГГҮЙ ҮНЭН ЗӨВ ХҮҮХЭД ЦААШЛААД ИРГЭД ХЭРЭГТЭЙ БАЙНАААА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж