“Go Mongolia”-г сайтар ухвал хүрээний бузар ч жижигдэх вий!

“Go Mongolia”-г сайтар ухвал хүрээний бузар ч жижигдэх вий!

“Go Mongolia”-г сайтар ухвал хүрээний бузар ч жижигдэх вий!

Хүрээний бузрыг ухвал далай цаашаа л гэдэг. Тэгвэл “Go Mongolia”-ын зарцуулсан хөрөнгийг ухвал хүрээний бузарч жижигдэж мэднэ.

Л.Оюун-Эрдэнэ анх 2021 онд Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ зурахдаа Соёлын яам байгуулсан. Камерын өмнө тэрбээр соёлын бодлого хариуцсан яам байгуулахаар болсноо тайлбарлахдаа өв соёлоо дэлхий нийтэд сурталчилан таниулах зорилготой гэж байв. Гэвч цаанаа бол Соёлын яамаар дамжуулан, авлига, хулгайн мөнгийг угаадаг байсан уу гэдэг нь өнөөдрийн асуултын тэмдэг. Тэр тусмаа  улсын төсөв захиран зарцуулдаг Гүйцэтгэх засаглалын тэргүүний төрсөн хүү болон төрсөн ахтай холбоотой тансаг хэрэглээний ард Соёлын яам чухамдаа “Херо энтертаймент”-ын хэтэвч байсан уу гэх хардлага олон нийтэд төрөх нь зүй ёсных.

Учир нь, өнгөрсөн дөрвөн жил Соёлын сайдыг төсвийн хөрөнгөөр туйлж байна гэх шүүмжлэл гардаг ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “гөлөөг” ч гэж тоож байгаагүй нь тэд ашиг сонирхол нэгтэй байсантай холбоотойг үгүйсгэхгүй.

Ямар ч байсан Ч.Номинтой холбоотой багагүй баримт дэлгэгддэг ч хууль хүчнийхэн нүдээ таглаад, чихээ бөглөөд өнгөрдөг нь худлаа биш юм. Соёл, спорт залуучуудын сайд байхдаа Ч.Номин Соёлын бүтээлч сар аянд нийтдээ 489 сая төгрөг зарцуулсан нь багагүй шүүмжлэл дагуулж байлаа. Тэгвэл өнгөрсөн онд Ч.Номин гадаад томилолтын зардалдаа 344 сая төгрөг улсын төсвөөс гаргуулсан гэх баримтыг намын гишүүн шилэн Цогоо дэлгэж байсан билээ. Мөн 2025 оны улсын төсвийн хэлэлцүүлгийг Ч.Номингийн хамаарал бүхий “Тэрэлж хотел”-д 50 сая төгрөгөөр хийсэн болохыг ч шилэн Цогоо илчилж байсан нь хагас жилийн өмнөх үйл явдал.

Л.Оюун-Эрдэнийн өмнөх Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, 400 сая жуулчин татах сурталчилгааг Соёлын сайд Ч.Номинд хариуцуулсан. Үндсэндээ, гадаадад Монголыг таниулах нэрээр дэлхийн нэртэй инфлүүсэрүүдийг өндөр үнээр хөлслөхөөс гадна “Go Mongolia” брэндингийн хүрээнд  Английн алдарт “Фүлхэм”-тэй олон тэрбум ам.долларын хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэхдээ Английн алдарт “Фүлхэм”-тэй байгуулсан гэрээ нь нууц, мөнгөн дүн бас нууц. Гэрээгээ нууцлах тусам тэнд нууц зүйл маш их байгаа гэсэн үг.

Түүнчлэн гадаадын өндөр үнэ, ханштай дэлхийн инфлүүсэрүүдийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр урьж авчрахдаа хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгөөр зарцуулсан талаарх зардлын тайлангаа Засгийн газар ч, Соёлын сайд Ч.Номин аль аль нь өнөөг хүртэл тавиагүй байгаа юм.

Тиймээс Соёлын сайд Ч.Номингийн  “Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх түлхүүр үг бол “GO MONGOLIA” болж, энэ нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг оруулсан юм. Өөрөөр хэлбэл олон Улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг болсон. “Go Mongolia” түлхүүр үгийг “Mongolia.Always.Moving” гэх уриа үгс дагалдах ба зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг илэрхийлнэ” гэж танилцуулж асан үндэсний брэндингийн төсөв мөнгийг ухвал хүрээний бузар цаашаа болж магадгүй байна.

Учир нь, Г.Занданшатарын танхимд багтах зайгүй болсон Ч.Номин ордны бослогыг толгойлж, засгийн үйл ажиллагааг үхэн хатан бойктлох болсны ард “Херо энтертаймент”-тай хэтэвч нэг явсан хулгай луйвар, хууль бус мөнгө угаалт илчлэгдэх вий гэсэн айдас, болгоомжлол байгааг хэн мэдлээ.

Ямар ч байсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ахтайгаа хамтран эзэмшдэг “Херо энтертаймент” цахим наадмыг хариуцсан гэж төсвөөс 10 тэрбумыг авсныг Соёлын дэд сайд асан М.Батбаяр хүлээн зөвшөөрсөн бичлэг хүртэл бий.

Дүү нь Ерөнхий сайд байтал ах нь улсын төсвийн ажил үйлчилгээ авахыг уг нь Ашиг сонирхлын хуулиар хориглосон.  Харамсалтай нь, ах дүү хоёрт Монголын хууль бол гууль шүү дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
БурууБуруу
15
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-16 88.183.144.162

Ded said M.Batbayriig shalgaach , Ouyn -Erdenetei nutag nuga gd tatuulad nga sh dee ,

Avatar

Хийсэн бүтээснийг үгүйсгэж байдаг заяагүй бичээчид 2025-06-16 66.181.161.49

зассс бодитой үнэн нь монголд ирэх жуулчидын тоо нэмэгдэж зөвхөн өдрийн 22 нислэг дүүрэн жуулчид ирж байна. нэг юмаар нөгөөг үгүйсгэж байдаг амны бузар нүгэл бичиж байдаг сэтгүүлчид.

Avatar

Зочин 2025-06-16 66.181.179.17

Ухаа худаг болон бусад стратегийн ордуудын хажууд наадах чинь шүлс төдий юм даа чааваас

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.121.121

Danx xylgaa

Avatar

Gerek 2025-06-16 119.66.36.7

Herogiin Baatar Salsan avgainhaa nuhriig yerunhiilugchiin tsunh barigch bolgoson bsnshd kkk Undraliin nuhur odoo uuruusuu ichdegguinm bhdaa haha..Suusan avgainhaa salsan nuhriin numurt tsunh baruj b**s dolooj amidrah gej..Er hun bj ..Ene emgen shg biytei avgai Baatar hoyr niilj ikh mungu idsen bh shu

Avatar

Нэргүй 2025-06-16 124.158.108.20

Авилгатай тэмцээд сүржигнээд байсан, өөрөө ясны хулгайч юм. ШИЛЭН ДАНСНЫ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Оюунэрдэнэ том хулгайч гэдгээ харуулсан. ШИЛЭН ДАНСАА хөтлөөчээ.

Avatar

Нэргүй 2025-06-16 122.201.31.233

атг ажилаа хиилдээ авилгад өөрсдөө идэгдээд ажилаа хииж чадахгүй номтнгиин булхай хэдэн тэрбумаам яригдах бх сайн шалга

Avatar

Зочин 2025-06-16 66.181.177.206

Монголчууд үнэндээ маш арчаагүй тамын тогоондоо байх дуртай хүмүүс. ямар учраас бусдыг хардаж өөртэйгээ адилхан болгох гээд байдаг юм бэ.

Avatar

Мэргэн 2025-06-16 202.9.46.135

Манангийн дуракуудыг яая даа байз

Avatar

Нэргүй 2025-06-16 45.117.35.31

алчих уу Мэргээн

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.122.157

80955877

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.122.157

SADRTLA SEXSEER UILCHLGE80954877

Avatar

иргэн 2025-06-16 103.229.120.227

энэ бузруудын хар тамхи секс завхайрал янхандал сурталдан мөнгө хийдэг play tome гм бузар шоу г хаах хэрэгтэй чинбат мөн ч бузар лай ланчигтай хүн юм хүүхэн нь ч төдгүй

Avatar

Нэргүй 2025-06-16 76.64.44.146

Энэ xавтгай xөx Венчур 18-ийг зайлуулаачээ!

Avatar

Нэргүй 2025-06-16 103.168.34.62

Entertainment heldee gahai baataraa pzda terbumaar mashin avah pzda monuu nevtruulger terbumtan bolohuu zolbin shees danh shees said bolsoons hoish avssn mongo shalgaarai ulsin mongo uildaguu gej gahai baatar gechiig shorond hiih bolsn shu

Avatar

Зочин 2025-06-16 66.181.161.52

Go Mongolia гэдгийг Go to Mongolia эсвэл Go from Mongolia алинаар нь ойлгох вэ?

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.184.26

ЧИНБАТ ААВ НЬ ХУЛГАЙЧ НОМИН БОЛ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ИЛРҮҮЛЭЭД БАЙХ ГАЗАРТ НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ НӨГӨӨ ЧИНБАТЫН ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ ХА ХА ХА МАНАЙ ШҮҮХИЙНХЭНИЙ НҮҮР ЦАРАЙ ЭЭ ЧААВААС ДАА АВИЛГАЛЧ ШҮҮГЧ НАР УУ

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.176.152

Gambir carait xaltar g****

Avatar

Zochin 2025-06-16 202.9.40.143

шалга шалга бас дахин шалга….

Avatar

ТӨМӨР 2025-06-16 66.181.189.245

ОЮУНЭРДЭНИЙГ ЦУСААР НЬ ТООЦОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.189.183

Юу сонсчихоод ингэтлээ үхэн хатан шорон зан гаргана вэ, хажуу дахь хүмүүсээсээ холд, мууг дагавал могойн хор

Avatar

Иргэн 2025-06-16 66.181.179.201

Тэр яаманд чинь санхүү нягтлан данс тооцоо гэж байдаг юм байгаа биз дээ. Харин ч зоригтой ажлаа өгөөд байгаа юм биш үү. Шалгаад л болох юманд таамгаар худлаа ард иргэдийг хатгаад байх юм аа. Баримттай сэтгүүл зүй болмоор байна аа.

Avatar

Бодлын хулгайч 2025-06-16 66.181.161.2

АТГ ч шалгахгүй юм байна даа өнөөдөр…..яагаад гэвэл дашдаваа оюунэрдэнийн хүн….гэвч нэг л өдөр ……….тэр өдөр ирнэ

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.182.201

н**ш гэж энэ хүүхний бузрыг ухвал далай цаашаа гэвэл эцгийнхэн бузрыг ухвал дэлхий цаашаа аргагүй л өсөхийн өлөн хулгайчид юм биш үү

Avatar

Нэргүй 2025-06-16 124.158.120.50

Соёлын яам хэт их мөнгөөр тоголсон, үр дүн хаана байна. эрчим хүчний яамнаас илүү төсөвтэй гэхээр санаанд багтамгүй.

Avatar

Нэргүй 2025-06-16 202.126.91.40

АНГЛИЙН ЛИГИЙН 20 БАГИЙН 11-т ЭРЭМБЛЭГДЭЖ БГАА, 140 ЖИЛИЙН ХУГАЦААНД НЭГ Ч УДАА ЦОМ АВААГҮЙ ФУЛХЕМД 30,0САЯ ДОЛЛАР ӨГСӨНГ НУУЦАЛСАН!!!!????

Avatar

Нэргүй 2025-06-16 103.212.162.16

пээээ үнэнүүүү? 30 сая $ ???

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:НОМИН Л ХҮНИЙ ӨӨДӨӨС ЭГЦ ХАРААД МЭН ДЭЛЧИХ НЭР, НҮҮРТЭЙ АЖЛАА ӨГЧ БАЙНА 2025-06-16 103.229.120.178

Хуучин ЗГ-ын МАН-ын сайд нараас хийсэн ажлын мөр нь олон арван жилийн настай, хэлэх үгтэй хүн нь Ч.Номин байна.Зөвхөн тэр л ганцаараа ЕС нь огцорч байхад ЗГ-ынх нь сайд би мөн ажлаа өгөх ёстой гэж хэллээ.Тэр боловсролтойгоос гадна харилцааны өндөр соёлтой хүн байна.Тэр уур уцааргүй, жаахан хэтрүүлж хэлэхэд, нүүрийг нь самардаж байхад ч магадгүй инээгээд байж мэдэхээр тайван, тэвчээртэй хүн байна. БАТ МЭТИЙН ЦӨӨВӨР ЧОНОНУУД ТҮҮН ЛҮҮ ДАЙРЧ ЭХЭЛЛЭЭ

Avatar

Нэргүй 2025-06-16 202.126.91.40

ХӨГШИН ХҮН ЗУЛГУЙ БАЙХ ГУТАМШИГ

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.122.157

BOOBN DOLOON ALNI SEKSEER80955877URN SHINEGENE AMSI80955877

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.181.84

хэдэн саяар биш хэдэн тэрбумаар нь зарцуулж идэж уусан байхөө

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.122.157

SEKSEER VANXANDNA SADAR SEKSEER BOOW XXN MASSAJLI ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.181.90

наадахыг чинь л хэлээд байгаа юм шдэ. Ундрал Ундармаа нарын Данхаас авсан Кино урлагийг дэмжих нэрийдлээр буцаан төлөгдөхгүй нөхцлөөр их мөнгө шаасан гичийнүүд дээ

Avatar

Нэргүй 2025-06-16 202.126.90.179

Путн гэж жүжгжүжг монголын нам төрийн толгойд 35 дандаа х***а манжууд гарч бсан худлаа шааж муулж х***а манжуудыг оросын талд наалдуулах гэсэн х***а манж далд с"бодлго.х***а манжууд үрглж худлаа шааж нам. төрийн толгойд үлдж шаадг бсан. х***а манжууд эвгүйтээд ирхээрэ х***а манжууда муулж жүжиглдэг. 35жил х***а манж жүжиг дунд амьдрч ирлээ шд 35 жил худла х***а манж тавилттай жүжиг дунд явж ирлээ шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж