ШУ-ны байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос боловсролын сайд П.Наранбаяр, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр нарт өнөөдөр /2024.09.24/ шаардлага хүргүүлэв.
Судлаачдын төлөөлөл:
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд олон яамны төлөөлөл багтсан эвслийн Засгийн газар байгуулагдсан. Энэ ч утгаа төр засгийн анхаарал ШУ-ны салбараас хөндийрсөн байна. Шинжлэх ухааны бодлого хоёрдмол харьяалалтай боллоо. МУ-ын Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнийг төлөвлөхдөө энэ удаа аль нэг яамны харьяалалд ШУ гэдэг үг алга. Монгол Улс ШУ-наас татгалзаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. ШУ-ны асуудлыг хариуцсан яам нь Эдийн засаг хөгжлийн яам. Гэтэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 50 орчим хувь нь харьяалагдаж байна. Тэгэхээр шинжлэх ухааны салбарын гол түүчээ болсон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд орхигдож байна. Мөн энд ажиллаж буй судлаачдын нийгмийн асуудал хаягдахад хүрээд байгаа юм.
Зарим яамдын сайд, дарга нар аль нэг байгууллагыг өөрийн харьяалалдаа байлгах хувийн эрх ашгийн төлөө хүрээлэнгүүдийг булаацалдаж байна. Үүний үр дүнд ШУ-ны хүрээлэнгүүд байхгүй болох нь. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд хүний нөөц, дэд бүтцийн асуудал тулгамдсан асуудал боллоо.
Их сургуулиудад хүрээлэнг хамаатуулдаг. Ингэхээр аль ч их сургууль нэг ч хүрээлэнг хөгжүүлсэн туршлага сүүлийн 30 жилд байхгүй. Эрдэмтэд цаашдаа энэ асуудлыг хараад сууж чадахгүй. Тиймээс Боловсрол, Шинжлэх ухааны сайд П.Наранбаяр, Эдийн засаг хөгжлийн Лу.Гантөмөр нарт дараах шаардлагыг хүргүүлж байна.
-Нэгдүгээрт, хүрээлэнгүүдийн харьяалал, санхүүжилтийн асуудал ул суурьтай хандахыг
-Хоёрдугаарт, Хүрээлэнгүүдийг их сургуулиудын харьяанд оруулахдаа холбогдох хүмүүсээс санал авч хүрээлэн тус бүрийн онцлогт тааруулан асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна.
-Гуравдугаарт, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэнгийн 2025 оны төсвийг ЭЗХ-ийн сайдын багцад тусгуулахыг шаардаж байна.
Шаардлагын хариуг есдүгээр сарын 28-ны өдөр авна. Шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ” гэв.
3,548.92















































