УИХ-ын гишүүн Д.Ганбат эрх баригчдад хандан, өөрийг нь айлчлалын бүрэлдэхүүнд багтаан гадаад улс руу авч явахгүй байгаа талаар гомдол тавьсан нь талаар болсонгүй Румын улсад айлчилжээ. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид хоёрдугаар сарын 20-25-нд Румын улсад айлчлахад бүрэлдэхүүнд нь багтсан байна. Румын улсын парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар айлчилсан нь энэ аж.
Тэрбээр өөрийг нь айлчлалд багтаахгүй байгаа талаар “Ер нь бол манай улсын гадаад харилцаа бол их дээшилсэн. Хэзээ байтлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Английн хааныг ширээнд залах ёслолд уригддаг байлаа. Хэзээ байтлаа Франц улсад хүндэт харуултай төрийн айлчлал хийдэг байлаа, амжилттай сайн байгаа. Нөгөө талдаа “Би Ардчилсан намыг төлөөлж УИХ-д нэлээн удаан ажиллаж байгаа гишүүн. Би бараг ардчиллын бэлгэ тэмдэг болохуйц хүн. Гэтэл яагаад намайг Ерөнхийлөгчийн айлчлалд багтаахгүй байна вэ. Ямар нэг шалтаг шалтгаан байна уу” гэж лавлаж байсан юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гадаад харилцааны яам тухайн айлчлал авах гэж байгаа улстай хүнийхээ тоог тохирдог. Хүнийхээ тоонд багтаагаад улс төрийн намын төлөөллийг оролцуулдаг. Мөн тухайн улстай байгуулсан парламент хоорондын найрамдлын бүлгийн гишүүдийг түлхүү оруулдаг. Өөрсдийнх нь саналыг харгалздаг. Ерөнхийлөгчийн Тамгын газартай ярьж зөвшилцөөд шийддэг” гэсэн хариулт өгч байв. Хэдийгээр тэр энэ удаад хоёр улсын парламент бүлгийн хооронд хийгддэг айлчлалд багтсан ч гэлээ том сонгуулийн өмнө амжиж хийсэн айлчлал болов.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-02-26 202.9.46.106
Герман гэдэг нь хуучнаар БНАГУ улс буюу бидний сайн мэддэгээр ГДР шүү дээ. Тэр үед 2 Герман байлаа шүү дээ. ФРГ гэдэг нь ХБНГУ буюу одоогийн Герман бөлгөө.
Нэргүй 2024-02-26 202.9.46.106
Жаргалсайхан гэх мэт. Ардын урлагийн авьяастан гээд очсон Гантулга гээд нөхөр гэхэд 1 метр 50 сантитай. Тийм л юм болсон гэж байгаа юм даа, өнгөрсөн зууны наяад оны сүүлээр шүү дээ. Ха ха.
Нэргүй 2024-02-26 202.9.46.106
80-аад оны сүүлээр Монгол-Германы залуучуудын их наадам гэж болсон. Монголын төлөөлөгчид Берлиний галт тэрэгний буудал дээр буусан чинь угтаж очсон өндөр гуалиг герман эмэгтэйчүүд их л инээлдээд өөр хоорондоо ярилцаад байж гэнэ дээ. Тэгсэн тэрэн дотроос нэг их хартай, монгол эр "эд нар чинь арай тарвага эрчүүдийн хамтлаг ирчихэж гэж инээлдээд байгаа юм биш биз дээ" гэж аймаар хардсан гэж байгаа. Аргагүй ш дээ, очсон төлөөлөгчид нь Соёл-Эрдэнэ тэр чигээрээ тагжийнууд, Баяраа, Галсанбат
Нэргүй 2024-02-26 213.87.89.8
Харуулах боломжгүй.
сонини хачин 2024-02-26 103.212.116.148
Гадныханд энэ ямар сонин бүтэцтой пигмей шиг нөхөр вэ гэж хардаг гэсэн. Азид пигмэй бий юу гэж 1 гадны сэтгүүлч асууж бсан. Ххх
Нэргүй 2024-02-26 202.9.47.1
Баабар, элбэгдорж, з.энхболд нараас эхлээд ардчилагчид бнаа бна
Нэргүй 2024-02-26 202.9.40.124
Сэргэлэн л загнасан байна. Буруу нь юу байхав
Зочин 2024-02-26 139.5.216.186
Царай зүс, нүүрний гавлын антоми эд нарыг нь бас хардаг байлгүй дээ.
Zochin 2024-02-26 59.153.113.81
zugaalah gesen hun yavdaggui bailtai. asuudal tavij shiiduuleh zorilgotoi baidag yum bish uu. gadaad ulsad toriin terguun ailchlahad zaaval hundet haruultai ugtdag shuu dee. iim teneg yum uu haashaa yum be?