"Хазуулсан гэх хүүхдийн гэмтлийн зэрэг хөнгөн гарсан"

Хуучирсан мэдээ: 2023.10.10-нд нийтлэгдсэн

"Хазуулсан гэх хүүхдийн гэмтлийн зэрэг хөнгөн гарсан"

"Хазуулсан гэх хүүхдийн гэмтлийн зэрэг хөнгөн гарсан"
Нэгэн иргэн цахим хуудастаа “Амила” цэцэрлэгийн хайхрамжгүй байдлаас болж хоёр настай охин нь хүнд гэмтсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, одоогоос 10 хоногийн өмнө тус цэцэрлэгт хүмүүжиж байсан бага ангийн хүүхдүүд хоорондоо муудалцаж нэгнийгээ 14-15 удаа хазсан хэрэг цэцэрлэгт болжээ.
Охины гэр бүлийнхний бичсэн мэдээллээр, тус цэцэрлэгийн салбар нь дөрвөн бүлгийн 10 багштай атал хүүхдүүдийн зодооны талаар юу ч мэдээгүй аж.
Гэмтсэн хүүхдийн ар гэрийнхэн “Амила” цэцэрлэгийн удирдлагад “Хүүхдүүдээ харж хандаагүй” хэмээн гомдол гаргасан ч тус цэцэрлэгийнхэн болон зодсон хүүхдийн ар гэрийнхнээс уучлалт ч гуйгаагүйг мөн онцолсон байна. Тиймээс бид "Амила" цэцэрлэгтэй холбогдож мэдээллийг тодрууллаа.
"Амила" цэцэрлэгийн зүгээс, "бид цэцэрлэг дээр ийм асуудал гарсанд яаралтай арга хэмжээ авч, хүүхдийн гэр бүлээс уучлалт гуйж, тухайн өдөр нь цагдаагийн байгууллагад хандсан.
Камерын бичлэг, бүх баримтууд байгаа. Тухайн асуудал есдүгээр сарын 29-ний Баасан гаригт гарсан. Охины гэр бүлийнхэн гомдолтой байгаагаа хэлж, цагдаагийн байгууллагад хандаж, шүүх шинжилгээний эмнэлэгт хандсан.
Бид хазуулсан охинтой холбогдож, эргэж очиж, охиноос болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйсан.
Гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Тухайн үйл явдал болох үеэр сарын сүүл байсан учир цэцэрлэгийн бүх багш ажилчид унтлагын цагаар их цэвэрлэгээнд түр гарсан байсан. Хүүхдүүд нэгнээ хазсан процесс хэдхэн секунд болсон. Охины ар гэрийн зүгээс хүүхдээ нэг жил цэцэрлэгт үнэгүй явуулах хүсэлтээ байгаагаа хэлээд тохиролцож чадаагүй учир бичлэгийг олон нийтэд цацаж, манай цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хаана гэж байгаа.
Манай цэцэрлэг олон салбартай бөгөөд бүх багш, туслах багш нар маань багшлах зэрэгтэй" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж