Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2023.10.02/ Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд О.Мөнхсайхан олонхийн санал авсан учраас УИХ-д танилцуулахаар болжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигчийн материалыг 2023 оны есдүгээр сарын 20-27-ны хооронд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлсэн. Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон байна.
Холбоотой мэдээ